Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 6:19 - Ариун Библи 2004

19 Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдрын доторхыг харсан тул ЭЗЭН тэдний заримыг цохиж алав. ЭЗЭН ардуудаас тавин мянга далан хүнийг цохиж алав. ЭЗЭН ардуудыг өршөөлгүй хядсанд ардууд гашуудав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдран доторхыг харсан тул ЭЗЭН тэднийг цохиж, ард олноос нь тавин мянга далан хүнийг цохин алав. ЭЗЭН хүмүүсийг үй олноор хядсанд ард олон эмгэнэн гашуудав.

Onani mutuwo Koperani




1Самуел 6:19
14 Mawu Ofanana  

ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв.


Ингээд Израилийн хаан Иоаш хөдлөн, Иудад харьяалагдах Бет-шемешт Иудагийн хаан Амазиатай нүүр нүүрээрээ тулгарав.


ЭЗЭН Мосед —Бууж очоод, ард түмэнд хатуу анхааруул. Тэд ЭЗЭНийг үзэх гэж дайрч, олноороо үхэх вий.


Ард түмэн энэ гунигт үгийг сонсоод, гашуудан, хэн нь ч гоёл чимэглэлээ зүүсэнгүй.


Тиймээс асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгана. Асрыг байрлуулах үед тэд түүнийг босгох ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой.


Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын бүх эдлэлийг бүтээж дуусахад, хуаран нүүх болсон үед тэдгээрийг авч явахаар Кохатын хөвгүүд ирэх ёстой. Ингэснээр тэд ариун юмсад хүрч, үхэхгүй байх юм. Эдгээр нь Кохатын хөвгүүдийн авч явах ёстой хурлын майхан дахь зүйлс юм.


Кохатчуудын ургуудын овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр.


Харин тэд дотогш орж, ариун юмсыг хормын төдий ч харах ёсгүй бөгөөд эс бөгөөс тэд үхэх болой гэлээ.


Нууц зүйлс нь бидний Бурхан ЭЗЭНд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд үүрд хамаарна. Биднээр энэ хуулийн бүх үгсийг мөрдүүлэхийн тулд тэр болой.


Хуурамч даруу байдалд таашаал аван, тэнгэр элч нарт мөргөдөг, үзсэн үзэгдлээ баримтлан, махан биеийн ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг ямар ч хүн та нарын шагналыг бүү булааг.


Яагаад гэвэл шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайн мэдээг дагадаггүй хүмүүсийн төгсгөл юу болох вэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa