22 Тэр эмэгтэй —Бурханы авдар булаагдсан учир алдар нь Израилиас салав хэмээн өгүүлэв.
22 Тэрээр —Бурханы авдар булаагдсанаас болж алдар нь Израилиас салж одов гэжээ.
Түүний тахилч нар илдэнд унаж, Түүний бэлэвсэн эмэгтэйчүүд уйлж ч чадсангүй.
Сионы охиныг Эзэн Өөрийн уур хилэнт үүлээр яасан их бүрхэнэ вэ! Тэрээр Израилийн сүр жавхланг тэнгэрээс газар уруу хаяж, Өөрийн уурын өдөрт Тэрээр Өөрийн хөлийн гишгүүрийг дурссангүй.
Шавь нар нь “Таны гэрийн төлөөх зүтгэл Намайг залгих болно” хэмээн бичигдсэн байдгийг санацгаав.
Чиний хоёр хүү Хофни, Финехас нарт тохиолдох зүйл нь чамд тэмдэг болно. Тэр хоёр нэг өдөр үхнэ.
Тэр өдөр Би Елигийн гэрийн талаар Өөрийн өгүүлсэн бүхнийг эхнээс нь дуустал түүний эсрэг гүйцэтгэнэ.
Бурханы авдар булаагдаж, хадам эцэг нь болон нөхөр нь үхсэн тул тэр эмэгтэй —Алдар нь Израилиас салав гээд хөвгүүнийг Ихабод гэж нэрлэв.
Филистчүүд Бурханы авдрыг олзлон аваад, түүнийг Ебенезерээс Ашдод хот уруу авчрав.