29 мөн Ракал, иерахмеелчүүдийн хотууд болон кенчүүдийн хотуудад байсан хүмүүст,
Мосегийн хадам эцэг Кен хүний удмынхан Иудагийн хөвгүүдтэй хамт Далдуу хотоос Арадын өмнө оршдог Иудагийн цөл уруу яван, хүмүүстэй нь хамт амьдран суув.
Саул кенчүүдэд —Явцгаа, би та нарыг тэдэнтэй хамт хөнөөхгүйн тулд амалекчуудын дундаас салж, явагтун. Учир нь та нар Израилийн бүх ард олныг Египетээс гарч явах үед тэдэнд элэгсэг хандсан билээ хэмээн өгүүлэв. Тийнхүү кенчүүд амалекчуудын дундаас салж явав.
Тэгэхэд зифчүүд Гибеа дахь Саулд ирж, —Давид Иешимоны өмнө зүгт байрладаг Хахилагийн давааны Хореш дахь бэхлэлтэд бидний хамт нуугдаж байгаа бус уу?
Ахиш —Өнөөдөр чи хэн уруу дайран тоносон бэ? гэж асуухад нь Давид —Иудагийн Негев, Иерахмеелийн Негев, Кенийн Негев зэргийн эсрэг гэж хариулдаг байв.