Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 29:3 - Ариун Библи 2004

3 Тэгэхэд филистчүүдийн удирдагчид —Эдгээр еврейчүүд энд юу хийж байгаа юм бэ? хэмээн асуув. Ахиш филистчүүдийн удирдагчдад —Энэ хүн Израилийн хаан Саулын зарц Давид биш үү? Тэр надтай хамт нэг хоёр жил байсан бөгөөд тэр над уруу оргож ирснээс хойш эдүгээ хүртэл би түүнээс ямар нэгэн гэм бурууг олоогүй хэмээн өгүүлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Тэгэхэд филистчүүдийн жанжингууд —Энэ еврейчүүд энд юу хийж байгаа юм бэ? гэж асуув. Ахиш филистчүүдийн жанжингуудад —Энэ хүн Израилийн хаан Саулын зарц Давид бус уу? Тэр надтай хамт нэг хоёр жил байсан бөгөөд тэр над уруу оргож ирснээс хойш эдүгээ хүртэл би түүнээс ямар нэгэн гэм бурууг олоогүй гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 29:3
13 Mawu Ofanana  

Зугтаж буй нэгэн хүн еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байжээ.


Давид филистчүүдтэй хамтран Саулын эсрэг дайтахаар явах гэж байтал түүн уруу Манассегаас хэсэг хүмүүс ирэв. Гэвч тэд филистчүүдэд тусалж чадсангүй. Юу гэвэл, Филистийн ноёд зөвлөлдсөний дараа —Бидний толгойн үнээр тэр өөрийн эзэн Саулд бууж өгөхгүй гэж үү? гээд Давидыг холдуулан явуулав.


Давид Зиклаг уруу явах үед, тэнд түүн уруу Манассегаас урван ирсэн хүмүүс гэвэл Адна, Иозабад, Иедиаел, Михаел, Иозабад, Елиху, Зиллетай нар буюу Манассед харьяалагдах мянгатын дарга нар болой.


Тэгээд тэр хүмүүс —Энэ Даниелаас өөрийнх нь Бурханы хуулийн талаар л олохгүй бол түүнийг буруутгах үндсийг бид олохгүй нь гэж хэлэлцэв.


Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад —Цовдол, цовдол хэмээн хашхиралдлаа. Пилат тэдэнд —Өөрсдөө Түүнийг ав. Та нар цовдол. Миний хувьд Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв.


Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.


Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ доторх та нарын сайнаар биеэ авч явахыг муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.


Тэр хоёр филистчүүдийн цэргийн ангид өөрсдийгөө илчлэхэд, филистчүүд —Харагтун. Еврей хүмүүс нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв.


Та шивэгчнийхээ нүглийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь ЭЗЭНий дайныг хийж байгаа билээ. Таны амьдралын бүхэл өдрүүдэд бузар муу юм байхгүй.


Давид өөртөө —Би нэгэн өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилийн хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрч, ингээд би түүний гараас зугтана хэмээн өгүүлэв.


Филистчүүдийн нутагт Давидын суусан хоногийн тоо гэвэл нэг жил дөрвөн сар байв.


Тэгээд Ахиш Давидыг дуудан, —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Чи зөвт байжээ. Надтай хамт цэргийг удирдаж байгаа чинь миний таалалд нийцэв. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч бузар муу юм олсонгүй. Харин эдгээр ноёдод чи таалагдахгүй байна.


Филистчүүд тэр их уухайлах дууг сонсоод, —Еврейчүүдийн хуаранд гарсан ийм уухайлах дуу нь юу вэ? гэлцэв. Тэгээд ЭЗЭНий гэрээний авдар хуаранд ирснийг тэд мэдлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa