Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 29:1 - Ариун Библи 2004

1 Филистчүүд бүх цэргээ Афект цуглуулах үед, израильчууд Иезреел дэх булгийн дэргэд буудаллав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Филистчүүд бүх цэргээ Афект цуглуулах үед, израильчууд Иезреел дэх булгийн дэргэд хуарагнав.

Onani mutuwo Koperani




1Самуел 29:1
20 Mawu Ofanana  

Тэр түүнийг Гилеад, ашурчууд, Иезреел, Ефраим, Бениамин төдийгүй хамаг Израилийн хаан болгов.


Хүмүүс Давидыг тослон, Израилийн хаан болгосныг филистчүүд сонсоод бүх филистчүүд Давидыг хайж олохоор ирэв. Давид энэ тухай сонсоод цайз уруу явав.


Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан, хот дотор нэгэн дотоод танхим уруу орсон байв.


Түүний дараа ийм нэгэн явдал боллоо. Иезреел хүн Набот нь Иезреелд, Самарийн хаан Ахабын ордны хажууд усан үзмийн цэцэрлэгтэй байжээ.


ЭЗЭН бас Иезебелийн тухай айлдахдаа “Иезреелийн хэрмийн дэргэд ноход Иезебелийг зулгаах болно” гэв.


Иехү Иезреелд ирэх үед Иезебел сонсоод, нүдээ будан, толгойгоо чимэглээд, цонхоороо харав.


Тиймээс тэд буцаж ирээд, Иехүд хэлжээ. Тэрээр —Энэ бол ЭЗЭНий үг юм. Тэрээр Өөрийн зарц тишбе хүн Елиагаар дамжуулан “Иезреелийн эзэмшилд ноход Иезебелийн махыг иднэ.


Гебал, Аммон болон Амалек, Филист, Тирийн оршин суугчидтай хамт


Афекийн хаан нэг, Лашароны хаан нэг,


Иосефын хөвгүүд —Уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш бөгөөд хөндий газарт амьдардаг, мөн Бет-шеан ба түүний суурингууд болон Иезреелийн хөндийд амьдардаг бүх канаанчууд төмөр хөсөг тэрэгтэй билээ гэв.


Тэдний бүс нутагт нь Иезреел хүртэл Хесуллот, Шунем,


Энд бас Умма, Афек ба Рехоб зэрэг хорин хоёр хот нь тосгодтойгоо хамт байлаа.


Дараа нь бүх мидианчууд, амалекчууд болон дорнын хөвгүүд нэгдэн, Иордан голыг гаталж, Иезреелийн талд хуарагнан буув.


Иеруббаал (энэ нь Гидеон) болон түүний хамт байсан хамаг ардууд эртлэн босож, Хародын булгийн дэргэд хуарагнан буув. Мидианчуудын хуаран тэднээс умард зүгт, Морегийн толгодын хажууд хөндийд байлаа.


Тэр үүнийг Саул болон түүний зарц нарын өмнө тавьсанд тэд идэв. Тэр орой тэд босож явав.


Филистчүүд цуглан ирж, Шунемд хуарагнан буудалласанд Саул бүх Израилийг цуглуулан, Гилбоад хуарагнан буув.


Ийнхүү Самуелын үг Израиль даяар тархав. Израиль филистчүүдтэй тулалдахаар гарч, Ебенезерийн дэргэд буудаллав. Филистчүүд ч Афект буудаллав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa