Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 28:15 - Ариун Библи 2004

15 Самуел Саулд —Юунд та намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан —Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдэхийн тулд би таныг дуудлаа гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 Самуел, Саулд —Юунд та намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан —Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдэхийн тулд би таныг дуудлаа гэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 28:15
18 Mawu Ofanana  

Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач. Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач.


Замаасаа гажигч хүн хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрнэ. Харин сайн хүн өөрийн хийсэн үйлсдээ сэтгэл ханах болно.


Тэд өөрсдийн хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана. Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэдэнд гай зовлон учраг!


Тэгээд Тэр Өөрийн зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэр элч нарт нь бэлтгэсэн мөнх галд ор.


Өнөөх эмэгтэй —Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж, —Би урьдын адил гарч яван, биеэ сэгсэрье хэмээн өгүүлэв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.


Саул Давидаас айж байв. Учир нь ЭЗЭН Саулаас салж, Давидтай хамт байв.


Тэгээд Давид ЭЗЭНээс лавлан —Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? хэмээн асуухад ЭЗЭН Давидад —Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун хэмээн айлдав.


Тэгэхэд Давид дахин ЭЗЭНээс асуув. ЭЗЭН түүнд хариу болгож, —Босож, Кеила уруу явагтун. Учир нь Би филистчүүдийг чиний гарт өгнө хэмээн айлдав.


Тэгэхэд тэр эм —Би хэнийг дуудаж өгөх вэ? гэсэнд Саул —Надад Самуелыг дуудаж өгөөч гэв.


Самуел —ЭЗЭН танаас салж, таны дайсан болсон атал та юунд надаас асууж байна вэ?


Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.


Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан, тэр эм дээр шөнөөр очив. Тэр —Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв.


Түүнээс гадна, ардууд бүгд өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэлдээ гашуудаж байсан тул Давид уруу чулуу шидэж алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд зовов. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa