Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 25:36 - Ариун Библи 2004

36 Тэгээд Абигаил Набал уруу буцаж ирэхэд Набал өөрийн гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

36 Тэгээд Абигаил, Набал уруу буцаж ирэв. Харагтун, Набал гэртээ хааны найр шиг найр хийж байв. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй.

Onani mutuwo Koperani




1Самуел 25:36
27 Mawu Ofanana  

Түүнээс хойш бүтэн хоёр жилийн дараа Абсалом Ефраимын ойролцоо Баал-хазорт хонины ноос хяргах баяр хийн, хааны бүх хөвгүүнийг урив.


Абсалом зарц нартаа тушааж, —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжих үед, мөн би та нарт “Амноныг цохигтун” хэмээн өгүүлмэгц түүнийг алагтун. Бүү айгтун. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй, зоригтой бай гэв.


Тэгээд Абнер хорин хүнийг дагуулан Хебронд буй Давид уруу иржээ. Абнер болон түүний хамт буй хүмүүст зориулан Давид найр хийв.


Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа архидан согтуурч байлаа.


Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байх болно. Тэрээр шүүхэд өөрийн хэргээ батлах болно.


Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш.


Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ.


Ефраимын архичдын бардам титэм нь хөл дор гишгэгдэнэ.


Хатуу архины хойноос хөөцөлдөн өглөө эрт босон, дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид гаслантай яа!


“Би түүний ноёд, түүний мэргэд, түүний захирагчид, түүний удирдагчид болон хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг Хаан тунхаглаж байна.


Завхайрал, дарс ба шинэ дарс нь ухааныг алдуулдаг билээ.


Тэд орооцолдсон өргөс шиг, өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд гандаж хатсан сүрлийн иш мэт шатаагдана.


Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай.


Тэр Өөрийг нь урьсан хүнд хандан —Үдийн, эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд, эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Учир нь тэд хариуд нь таныг урьж, хариу барина.


Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ.


Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая.


Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.


Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн байж,


Тэр өөрийн залуустаа —Миний өмнө яв. Би та нарын араас явж байна гэв. Гэвч тэр эмэгтэй өөрийн нөхөр Набалд юу ч хэлсэнгүй.


Харин өглөө болж Набалын согтуу гарахад эхнэр нь түүнд тэдгээр зүйлсүүдийн тухай ярьсанд түүний зүрх нь мөхөж, чулуу мэт болов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa