Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 25:33 - Ариун Библи 2004

33 Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгахаас болон өөрийнхөө гараар өөрийн өшөөг авахаас болиулсан чи магтагдах болтугай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

33 Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгах болон өөрийнхөө гараар өшөө авахыг болиулсан чи магтагдах болтугай.

Onani mutuwo Koperani




1Самуел 25:33
12 Mawu Ofanana  

Зөв шударга хүн намайг энэрэн цохиж, намайг зэмлэг. Энэ нь толгойн тос мэт билээ. Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач, Учир нь миний залбирал хорон муу үйлсийнх нь эсрэг хандсаар л байна.


Хэрэв хулгайч үйлдэл дээрээ баригдан, цохиулж үхвэл түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байхгүй.


Мэргэн хүний сургаал амьдралын ундарга бөгөөд Үхлийн занганаас холдуулдаг.


Нэг үгээр ухаантай хүнийг зэмлэх нь Зуун удаа мулгуу хүнийг цохисноос илүү гүн хоногшино.


Мэргэн зэмлэгчийн үгс болбоос Чих тавин сонсогч нэгэнд шижир алтан гоёл ба алтан ээмэг мэт буюу.


Мөнгө ба алтыг галын дөлөөр цэвэршүүлдэг бол хүмүүнийг өөрт нь нийцсэн магтаалаар шалгана.


Хэлээрээ зусарддаг хүнээс зэмлэгч хүн илүү их магтаалыг эцэст нь хүртдэг.


Мэргэн хүнд заавар өг. Тэгвээс тэр хүн улам мэргэн болно. Шударга зөв хүнийг сурга. Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна.


Өөрийн дайсныг олсон хүн түүнийг зүгээр суллан тавих уу? Тийм учраас чиний өнөөдөр надад үйлдсэн хэргийн төлөө ЭЗЭН чамайг сайн сайхнаар шагнах болтугай!


Тийм учраас одоо эзэнтэн минь, ЭЗЭНий амьд буйгаар болон амьд буйгаар тангараглая. ЭЗЭН таныг цус урсгахаар явахыг зогсоож, таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан тул эзэнтэнд минь хор хөнөөл болохыг хүсэгчид болон дайснууд тань Набалтай адил болох болтугай.


шалтгаангүйгээр цус урсгаж, эзэнтэн минь өөрийнхөө төлөө өшөө авсан эдгээр зүйлс нь эзэнтний минь зүрхэнд саад тотгор болон гашуудал болохгүй байх болтугай. ЭЗЭН, эзэнтнийг минь сайн сайхан болгоход өөрийн шивэгчнийг санагтун хэмээн өгүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa