Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 25:23 - Ариун Библи 2004

23 Абигаил Давидыг харангуутаа яаран, илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ унаж, мөргөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

23 Давидыг харангуутаа Абигаил яаран илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ газар унаж, мөргөв.

Onani mutuwo Koperani




1Самуел 25:23
12 Mawu Ofanana  

Гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас ирэв. Түүний хувцас нь урагдаж, толгой нь тоос шороонд дарагдсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газарт унан, сунаж мөргөв.


Текоагийн эмэгтэй хаанд ярихдаа, нүүрээрээ газар шаан унаж, сунан мөргөөд —Тусалж хайрла, хаантан минь гэв.


Ахимааз чанга дуугаар хаанд —Бүгд сайн хэмээн өгүүлээд, газарт хөсөр унан, хаанд мөргөв. Тэрээр —Миний эзэн хааныг эсэргүүцсэн хүнийг тушааж өгсөн таны Бурхан ЭЗЭН ивээлтэй еэ гэв.


Саулын ач, Ионатаны хүү Мефибошет Давид дээр ирж, нүүрээрээ газар унан мөргөв. Давид —Мефибошет гэхэд тэр —Таны боол би энд байна гэв.


Давид Орнан уруу дөхөж байхад Орнан Давидыг хараад, үтрэмээсээ гарч ирэн, Давидын өмнө нүүрээрээ газар сунан мөргөв.


Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд, тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав. Түүнийг илжигнээс буухад Калеб —Чамд юу хэрэгтэй вэ? гэхэд нь


Охин түүн дээр очиход, түүнийг эцгээсээ тариалангийн талбай гуй хэмээн ятгав. Охин илжигнээсээ буусанд, Калеб түүнээс —Чи юу хүсэв? хэмээн асуув.


Тэр эмэгтэй нүүрээрээ унан, газарт хүртэл бөхийн, түүнд —Би харь хүн атал яагаад таны тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.


Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн, нүүрээрээ газар шаан унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биеэ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.


Үүний дараа Давид босож, агуйгаас гарч, Саулын араас дуудан —Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт хүртэл мэхийн, сунан мөргөв.


Тэр эмэгтэй Давидын хөлд унан, —Эзэнтэн минь, зөвхөн миний буруу. Өөрийн шивэгчнийг яриулж, өчгийг нь сонсоно уу.


Тэр эмэгтэй босож, нүүрээрээ газарт хүртэл мэхийн, —Харагтун, шивэгчин тань эзэнтнийхээ зарц нарын хөлийг угаах боол эмэгтэй чинь билээ хэмээн өгүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa