Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 22:17 - Ариун Библи 2004

17 Хаан дэргэд нь зогсож байсан бие хамгаалагч нартаа —Явж очоод, ЭЗЭНий тахилч нарыг алагтун. Учир нь тэд Давидтай нийлж, мөн түүний оргосныг мэдсээр байж надад мэдэгдсэнгүй билээ гэв. Гэвч хааны зарц нар ЭЗЭНий тахилч нарт гар хүрч алахыг хүссэнгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

17 Хаан дэргэд нь зогсож байсан бие хамгаалагч нартаа —Явж очоод, ЭЗЭНий тахилч нарыг алагтун. Учир нь тэд Давидтай гар нийлж мөн түүний оргосныг мэдсээр байж надад мэдэгдсэнгүй билээ гэв. Гэвч хааны зарц нар ЭЗЭНий тахилч нарт гар хүрч халдахыг хүссэнгүй.

Onani mutuwo Koperani




1Самуел 22:17
15 Mawu Ofanana  

Үүний дараа Абсалом өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж, мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов.


Тэр үед Хаггитын хүү Адониа өөрийгөө өргөмжлөн —Би хаан болно хэмээн чалчиж байв. Тэрээр өөртөө тэрэгнүүд болон морьтонгуудыг өмнөө явуулах тавин цэргийн хамт бэлдүүлжээ.


Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны гэрийн хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.


Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.)


Тэгээд тэрээр шатаалт тахил өргөж дуусмагц Иехү харгалзагч ба хааны түшмэдэд хандан —Дотогш ороод тэднийг алагтун. Нэг ч хүнийг бүү гарга гэв. Тэд илдний ирээр тэднийг алав. Харгалзагчид болон хааны түшмэд гарган хаяж, Баалын сүмийн дотоод өрөө уруу оров.


Харин эх баригчид Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар хийлгүй, харин хөвгүүдийг амьд үлдээв.


Гэвч Петр, Иохан нар тэдэнд —Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ.


Гэвч ард олон Саулд —Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Ийм юм хол байг. ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт унахгүй. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг аварч, тэр үхсэнгүй.


Харагтун, Би чиний болон чиний эцгийн гэрийн хүчийг тасалж, чиний гэрт хөгшин настай хүн үгүй болох өдөр айсуй.


Тэгэхэд Саул Ионатаныг алахаар түүн уруу жад шидэв. Ийнхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Ионатан мэджээ.


Тэгэхэд Саул түүнд —Юунд чи Иессийн хөвгүүнтэй хамт миний эсрэг хуйвалдаан зохиож, чи түүнд талх, илд өгч, өнөөдөр байгаа шиг миний эсрэг тэрслэн, бүгэж отоход нь туслан түүний тухай Бурханаас асуув? гэв.


Гэвч хаан —Ахимелех ээ, чи заавал үхэх ёстой. Чи болон чиний эцгийн гэрийнхэн бүгд үхэх болно хэмээн өгүүлэв.


Тиймээс одоо та яавал зохихыг бодож мэдэгтүн. Учир нь гай зовлон бидний эзэн болон түүний бүх гэрийнхнийг дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн бол үнэхээр өөдгүй хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй хэмээн өгүүлэв.


Тэр хэлэхдээ —Та нарыг захирах хааны эрх нь ийм байх юм. Хаан та нарын хөвгүүдийг авч, тэднийг өөрийн морин тэрэгнүүдэд суулган, мориндоо мордуулан, тэд хааны морин тэрэгнүүдийн өмнө явах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa