Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 22:10 - Ариун Библи 2004

10 Ахимелех түүний тухай ЭЗЭНээс асууж, түүнд хоол хүнс өгч, филист хүн Голиатын илдийг түүнд өгсөн хэмээн өгүүлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Ахимелех түүний тухай ЭЗЭНээс асууж, түүнд хоол хүнс өгч, филист хүн Голиатын илдийг түүнд өгсөн гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 22:10
11 Mawu Ofanana  

Түүнээс гадна ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр түүний төлөө асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсох ёстой. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд, тэр ч байтугай бүх чуулган нь түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ.


Тийм учраас хүмүүс ЭЗЭНээс —Тэр хүн энд ирсэн үү? гэж дахин асуув. ЭЗЭН —Харагтун, тэр ачаан дотор нуугдаж байна гэв.


Дараа нь Давид босож, тэр өдөр Саулаас зугтан, Гатын хаан Ахиш уруу очив.


Хаан нэг хүн илгээж, Ахитубын хөвгүүн тахилч Ахимелех болон түүний эцгийн гэрийнхэн болох Нобт байгаа тахилч нарыг дуудуулсанд тэд бүгд хаан уруу ирэв.


Тэгэхэд Саул түүнд —Юунд чи Иессийн хөвгүүнтэй хамт миний эсрэг хуйвалдаан зохиож, чи түүнд талх, илд өгч, өнөөдөр байгаа шиг миний эсрэг тэрслэн, бүгэж отоход нь туслан түүний тухай Бурханаас асуув? гэв.


Би түүний төлөө өнөөдөр л Бурханаас асууж эхэлсэн үү? Энэ нь надаас хол байг! Таны боол энэ бүх хэргийн тухай огт мэдэхгүй учраас намайг, эсвэл миний эцгийн гэрийнхнээс хэнийг ч хаан та бүү гүтгээч хэмээн өгүүлэв.


Дараа нь Давид —Кеилагийн хүмүүс намайг болон миний хүмүүсийг Саулын гарт өгөх үү? гэсэнд ЭЗЭН —Тэд чамайг өгнө хэмээн айлдав.


Тэгээд Давид ЭЗЭНээс лавлан —Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? хэмээн асуухад ЭЗЭН Давидад —Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун хэмээн айлдав.


Тэгэхэд Давид дахин ЭЗЭНээс асуув. ЭЗЭН түүнд хариу болгож, —Босож, Кеила уруу явагтун. Учир нь Би филистчүүдийг чиний гарт өгнө хэмээн айлдав.


Давид ЭЗЭНээс лавлан, —Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? хэмээн асуухад ЭЗЭН түүнд —Мөрдөгтүн, чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна хэмээн хариулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa