Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 20:5 - Ариун Библи 2004

5 Тиймээс Давид Ионатанд —Маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. Гурав дахь өдрийн үдэш хүртэл хээр талд нуугдъя.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Тиймээс Давид, Ионатанд —Харагтун, маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. Гурав дахь өдрийн үдэш хүртэл талд нуугдъя.

Onani mutuwo Koperani




1Самуел 20:5
17 Mawu Ofanana  

Нөхөр нь —Чи юунд түүн уруу өнөөдөр явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, амралтын өдөр ч биш шүү дээ гэсэнд эхнэр нь —Зүгээр гэж хариуллаа.


Учир нь энэ бол намайг доромжилдог миний дайсан биш билээ. Тийм байсан бол би тэсэхсэн. Мөн энэ нь миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг намайг үзэн ядагч ч биш. Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.


Бидний баярын өдөр, шинэ сар буюу Тэргэл сартайд бүрээ үлээгтүн.


Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг.


“Шинэ сар хэзээ өнгөрөх вэ? Тэгвэл бид үр тариагаа зарах юмсан. Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ? Тэгвэл бид улаан буудайн худалдааг нээх юмсан. Энэ нь ефаг жижигрүүлж шекелийг томруулахын тулд, хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд бөгөөд


Мөн баярлан баясах өдөрт, тогтоогдсон найр наадмуудад сарын эхний өдөрт чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудынхаа өргөлүүд дээр бүрээнүүдийг үлээх ёстой. Тэдгээр нь чиний Бурханы өмнө та нарын сануулга мэт байх ажгуу. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн гэлээ.


Дараа нь сар бүрийн эхэнд та нар ЭЗЭНд шатаалт тахил болгон хоёр бух, нэг хуц, нэг настай согоггүй долоон эр хургыг авчир.


Тэгтэл тэд Түүн уруу чулуудахаар чулуу шүүрэн авахад Есүс Өөрийгөө халхлан, сүмээс гарлаа. [Тэдний дундаас гарч, Өөрийнхөө замаар яван өнгөрлөө].


Харин ах дүү нар тэр даруй Паулыг тэнгис хүртэл явуулав. Силас, Тимот хоёр тэндээ үлдэв.


Тиймд та нар унд, хоол, эсвэл баяр, шинэ сар гарахтай хамаатай асуудлаар, эсвэл амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд.


Тийм учраас Ионатан Давидад —Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Тиймээс өглөө болгоомжтой байж, далд газар нуугдагтун.


Ионатан Давидад —Маргааш шинэ сарын баяр. Чиний суудал хоосон байх тул чамайг байхгүй гэдгийг мэдэх болно.


Гурван өдөр болоход чи гарч яван, урьд нь нуугдаж байсан нөгөө газартаа очиж, Езелийн чулууны дэргэд байгтун.


Ингээд Давид хээр талд нуугдав. Шинэ сарын баяр болоход, хаан зоогийн ширээнд суулаа.


Дараагийн өдөр, шинэ сарын баярын хоёр дахь өдөр ч Давидын суудал хоосон байв. Ингээд Саул өөрийн хөвгүүн Ионатанаас —Яагаад Иессийн хөвгүүн өчигдөр ч, өнөөдөр ч зоогонд ирсэнгүй вэ? хэмээн асуув.


Ионатан Давидад —Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө гүйцэтгэе гэв.


Хэрэв таны эцэг намайг асуусаар л байвал “Давид Бетлехем хот уруугаа түргэн явахаар надаас гуйсан юм. Учир нь тэнд түүний бүх төрлийнхний төлөө жилийн тахил өргөх ёслол болох ажээ” хэмээн өгүүлэгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa