14 Саул Давидыг бариулахаар элч нарыг илгээсэнд Михал —Тэр өвчтэй гэж хэлэв.
14 Давидыг барьж авчруулахаар Саул элч нарыг илгээсэнд Михал —Тэр өвчтэй гэж хэлэв.
Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж —Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд, тэр эмэгтэй —Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Иерусалим уруу буцав.
Хаалга хаах цаг болох үеэр, үдшийн бүрэнхийгээр тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдэхгүй. Тэднийг гүйцэх учир араас нь хурдан мөшгөн хөөцгөө гэлээ.
Тэгэхэд Саул Давидтай уулзахаар элч нарыг илгээж —Түүнийг ор дэвсгэртэй нь надад авчрагтун. Би түүнийг ална гэв.
Тэгээд Саул Давидыг бариулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг эш үзүүлэгчид эш үзүүлэн, Самуел тэднийг удирдаж байхыг элч нар хараад Бурханы Сүнс Саулын элч нарт ирэхэд тэд ч мөн адил эш үзүүлэв.