Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 18:25 - Ариун Библи 2004

25 Тэгэхэд Саул —Та нар Давидад ийнхүү хэлэгтүн. “Хаан дайснаасаа өшөөгөө авахын тулд зуун филист хүний хөвчний арьснаас өөр юуг ч инж болгон авахыг хүсэхгүй байна” гэсэн хэмээн өгүүлэв. Саул Давидыг филистчүүдийн гараар хорлуулахыг төлөвлөн санаархаж байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

25 Саул —Та нар Давидад ийнхүү хэлэгтүн. “Хаан дайснаасаа өшөөгөө авахын тулд зуун филист хүний тээрхийн арьснаас өөр илүү юу ч инж болгон авахыг хүсэхгүй байна” гэж хэл гэв. Саул Давидыг филистчүүдийн гараар хорлуулахыг санаархаж байв.

Onani mutuwo Koperani




1Самуел 18:25
13 Mawu Ofanana  

Иаков Рахелд дурласан тул —Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд


Охиныхоо инж болон бэлгийг хичнээн ч их хэлсэн та нарын хэлснээр би өгнө. Харин та нар охиноо л надад эхнэр болгон өг гэв.


Тэгээд Давид Саулын хүү Иш-бошетэд элч нарыг илгээн, —Филистчүүдийн зуун хөвчний арьсаар сүй тавьсан миний эхнэр Михалыг надад буцааж өгөгтүн гэж хэлүүлэв.


Тэгэхэд нь Иошуа цахиур хутганууд хийн, Гибеат-хааралотод Израилийн хөвгүүдийн хөвчийг хөндөв.


Тэр өдөр Израилийн эрчүүд ихэд зүдрэв. Учир нь Саул ард олныг тангараглуулан, —Оройн цагаас өмнө, намайг дайснаасаа өшөөгөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! хэмээн өгүүлэв. Тиймээс хэн ч хоол амссангүй.


Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүстэй ярин, —Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? хэмээн өгүүлэв.


Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хөвч хөндүүлээгүй филист хүн ч амьд Бурханы цэргийг доромжилсноос хойш тэдгээртэй нэгэн адил болох болно хэмээн өгүүлэв.


Дараа нь Саул Давидад —Энэ бол миний том охин Мераб. Үүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө зоригтой байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун хэмээн өгүүлэв. Учир нь Саул —Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг хэмээн санасан ажээ.


Саулын зарц нар Давидын хэлсэн эдгээр үгсийг Саулд мэдүүлсэн билээ.


Саул өөрийн хөвгүүн Ионатан болон бүх зарц нартаа Давидыг алахыг тушаав. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa