24 Саулын зарц нар Давидын хэлсэн эдгээр үгсийг Саулд мэдүүлсэн билээ.
24 Саулын зарц нар Давидын хэлсэн эдгээр үгсийг Саулд мэдүүлсэнд
Ийнхүү Саулын зарц нар эдгээр үгсийг Давидад дуулгав. Гэвч Давид —Би ядуу хүн бөгөөд дорд гаралтай болохоор хааны хүргэн болох нь хялбар зүйл гэж та нар санаж байна уу? гэв.
Тэгэхэд Саул —Та нар Давидад ийнхүү хэлэгтүн. “Хаан дайснаасаа өшөөгөө авахын тулд зуун филист хүний хөвчний арьснаас өөр юуг ч инж болгон авахыг хүсэхгүй байна” гэсэн хэмээн өгүүлэв. Саул Давидыг филистчүүдийн гараар хорлуулахыг төлөвлөн санаархаж байв.