Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 17:8 - Ариун Библи 2004

8 Голиат зогсож, Израилийн цэргүүд уруу хашхиран —Та нар юунд жагсаж ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож над уруу явуулагтун.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Голиат зогсож, Израилийн цэргүүдийн жагсаал уруу хашхиран дуудаж —Та нар юунд тулалдахаар жагсан гарч ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож, над уруу явуулагтун.

Onani mutuwo Koperani




1Самуел 17:8
5 Mawu Ofanana  

Уриа Давидад —Бурханы авдар, Израиль болон Иуда нар майханд орогнож, миний эзэн Иоаб болон эзний минь зарц нар задгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун, эхнэртэйгээ унтахаар очиж чадна гэж үү? Таны амьд буйгаар бас таны сүнсний амьд буйгаар тангараглая. Би огтхон ч тийм зүйл хийхгүй гэв.


Иоаб —ЭЗЭН Өөрийн ард түмнээ одоо байгаагаас нь зуу дахин өсгөх болтугай! Харин хаан эзэн минь, тэд чинь бүгдээрээ эзний минь боолууд биш гэж үү? Юунд миний эзэн энэ зүйлийг хийхээр хүсэмжилнэ вэ? Яагаад тэр Израильд гэм бурууг учруулах ёстой юм бэ? гэв.


Давидыг ах нартайгаа ярилцаж байх яг тэр үед ирүүл дайчин, Голиат гэдэг нэртэй Гатын филист хүн, филистчүүдийн цэрэг жагсаалаас гарч ирэн, урьдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг сонсов.


Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүстэй ярин, —Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? хэмээн өгүүлэв.


Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний боолууд болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa