Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 17:43 - Ариун Библи 2004

43 Филист хүн Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

43 Филист хүн, Давидад —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав.

Onani mutuwo Koperani




1Самуел 17:43
14 Mawu Ofanana  

Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Чи ах дүү нарынхаа эзэн болж, Эхийн чинь хөвгүүд чамд мөргөн сөгдөж, Чамайг хараасан нь хараалд идэгдэж, Чамайг ерөөсөн нь ерөөгдөх болтугай! хэмээв.


Давид хаан Бахуримд хүрч ирэхэд, Саулын гэрийн нэгэн ургийн Герагийн хөвгүүн Шимеи гэгч нэгэн хүн хараалын үгс урсгасаар гарч ирэв.


Зеруиагийн хөвгүүн Абишаи хаанд —Энэ үхсэн нохой яахлаараа миний эзэн хааныг хараадаг билээ? Очиж, түүний толгойг тастахыг надад зөвшөөрөөч гэж хэлэв.


Абнер Иш-бошетын хэлсэн үгэнд ихэд уурсаж, —Би Иудад харьяалагдах нохойн толгой юм уу? Өнөөдөр би чиний эцэг Саулын гэр, түүний ах дүү болон нөхдөд энэрэнгүй хандаж, та нарыг Давидын гарт тушаагаагүй атал, чи өнөөдөр тэр эмээс болж намайг зэмлэж байна.


Мефибошет дахин мөргөн —Үхсэн нохой мэт боол би чинь хэн болоод таны халамжийг хүртэнэ вэ? гэв.


Бен-хадад Ахаб уруу элч нарыг явуулан, —Хэрэв намайг дагаж буй хүн бүрд атга атгаар оногдох шороо Самарид үлдэх аваас бурхад минь намайг цээрлүүлэг. Бүр илүү гай гамшиг учруулах болтугай гэж хэлүүлэв.


Тэгэхэд Хазаел —Гэвч таны зарц тийм агуу зүйлийг хийдэг нохой юм уу? гэсэнд Елиша —Чамайг Арамын хаан болно гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэж хариулав.


Далавчаа дэвэх бор шувуу болон нисэн одох хараацайтай адил шалтгаангүй хараал намждаггүй.


Тийм учраас одоо ирээч. Тэд миний хувьд хэт хүчирхэг байгаа тул миний төлөө энэ ард түмнийг хараагтун. Тэгвэл би тэднийг дийлж, нутгаасаа хөөн гаргах чадвартай болж магадгүй. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.


Тэд талбайд гарч, өөрсдийн усан үзмээ хураан шахаж, баяр наадам хийв. Тэд өөрсдийн бурхны дуганд ороод, идэж уун Абимелехийг хараацгаав.


Тиймээс цэргийн ангийн хүмүүс Ионатан ба зэвсэг баригч уруу хашхиран, —Бидэн уруу ирэгтүн. Бид та нарт нэг юм хэлье гэв. Ионатан зэвсэг баригчдаа —Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгөв гэв.


Израилийн хаан хэний араас ирсэн бэ? Та хэнийг хөөн мөшгөж байна вэ? Энэ чинь үхсэн нохой, нэг бөөсний араас хөөсөнтэй адил.


Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шийдэж, Тэр миний гомдлыг хараад шийдэж, таны гараас намайг аврах болтугай хэмээн өгүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa