Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 16:18 - Ариун Библи 2004

18 Тэгтэл нэг залуу зарц нь —Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эр зоригт дайчин хүн, үгэнд ухаалаг, сайхан залуу билээ. ЭЗЭН түүнтэй хамт байгаа хэмээн хариулав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Тэгтэл залуу эрчүүдийн нэг нь —Харагтун, би Бетлехемийн Иессийн хөвгүүнийг харсан. Тэрээр чадварлаг хөгжимчин, эрэлхэг хүчит дайчин, үгэнд цэцэн сайхан эр билээ. ЭЗЭН түүнтэй хамт байдаг гэж хариулав.

Onani mutuwo Koperani




1Самуел 16:18
16 Mawu Ofanana  

ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн Египет хүний гэрт сууж байлаа.


Шоронгийн харгалзагч нь Иосефт даатгасан бүхнээ хянадаггүй байлаа. Учир нь ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.


Энэ хэргийн байдлыг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэр элч мэт мэргэн бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв.


Тэгвэл арслан адил зоригтой хүний ч зүрх мохно. Чиний эцэг бол хүчит хүн бөгөөд түүнийг дагалдагчид нь эрэлхэг, зоригтой хүмүүс гэдгийг Израиль даяар мэднэ.


Тэгээд цааш нь Хушаи —Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь болон түүний цэргүүд нь догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд мэргэшсэн гаргууд хүн. Тэрээр ардуудтай хамт шөнийг өнгөрүүлэхгүй.


Хүн билиг ухааны хэрээр хүндэтгүүлэн магтуулдаг бол Гуйвуулагч нэгэн гадуурхагдана.


«Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал «Бидэнтэй хамт буй Бурхан») гэж нэрлэнэ» гэсэн юм.


Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Эдгээр тэмдгүүд чамд ирэхэд, юу дуртайгаа үйлдэгтүн. Учир нь Бурхан чамтай хамт байна.


Иесси хүн явуулж, түүнийг авчруулав. Тэр улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа —Босож, түүнийг тослогтун. Энэ бол тэр хүн мөн гэв.


Саул зарц нартаа —Надад чадварлаг тоглодог хүнийг олж, над уруу авчрагтун хэмээв.


Саул Иессид элч нарыг илгээж, —Чи өөрийн хөвгүүн хоньчин Давидыг над уруу явуулагтун хэмээн хэлүүлэв.


Давид бол Иуда дахь Бетлехемийн Ефрат хүн Иесси гэдэг нэртэй хүний хөвгүүн байв. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед настай, хөгшин болсон байв.


Самуелыг ийнхүү өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa