34 Самуел Рама уруу явж, харин Саул нь Саулын Гибеад байдаг гэр уруугаа буцлаа.
34 Самуел Рама уруу явж, харин Саул гэр уруугаа Саулын Гибеа өөд явлаа.
Дараагийн өглөө нь тэд эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэр уруу буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.
Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа буцлаа. Бурхан зүрхэнд нь хүрсэн эр зоригт хүмүүс түүнийг дагаж явжээ.
Тэгээд элч нар Саулын Гибеа уруу ирж, тэндхийн бүх хүмүүст эдгээр үгсийг дуулгасанд бүх хүмүүс чанга дуугаар уйлалдав.
Дараа нь Рамад буцдаг байжээ. Учир нь түүний гэр тэнд байв. Тэнд Израилийг тэр шүүв. Тэр тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.