Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 15:29 - Ариун Библи 2004

29 Мөн Израилийн Алдар худал ярихгүй, санаагаа ч өөрчлөхгүй. Учир нь Тэр хүнтэй огт адилгүй бөгөөд санаагаа өөрчилдөггүй хэмээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

29 Мөн Израилийн Алдар худал ярихгүй, харамсаж буцах ч үгүй. Учир нь Тэр харамсаж буцдаг хүнтэй огт адилгүй гэв.

Onani mutuwo Koperani




1Самуел 15:29
16 Mawu Ofanana  

Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юмс Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ.


ЭЗЭН Өөрийн хүмүүст хүчийг хайрлах болно. ЭЗЭН Өөрийн хүмүүсийг амар амгалангаар ерөөнө.


Бурхан, Өөрийн ариун газраас Та сүрдмээр байна. Израилийн Бурхан Өөрөө хүмүүст хүч чадлыг өгдөг. Бурхан магтагдах болтугай!


Тиймээс Би уурандаа Үнэхээр тэд Миний амралт уруу орохгүй хэмээж андгайлсан”.


Миний тухай тэд «Үнэн зөв, хүч нь зөвхөн ЭЗЭНд бий» гэж хэлнэ”. Хүмүүс Түүн уруу ирж, Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.


ЭЗЭН Би айлдав. Энэ нь ирж буй бөгөөд Би үйлдэх болно. Би зөөлрөхгүй, Би өрөвдөхгүй, Би харамсахгүй. Чиний замууд болон үйлсийн чинь дагуу Би чамайг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”.


ЭЗЭН Сионоос хүрхэрч, Иерусалимаас дуугаа гаргаж байна. Тэнгэр ба газар чичирнэ. Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилийн хөвгүүдэд бат цайз болдог.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүний хүү ч биш. Тэрээр айлдчихаад, Тэр түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор [Миний] хүч бүрэн төгс болно” гэж айлдсан. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ.


Мөнхийн Бурхан бол орших газар. Түүний мөнхийн мутар доор чинь байна. Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж, “Устга” хэмээн айлдсан.


Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.


Хэрэв бид итгэмжтэй байгаагүй бол, Тэр итгэмжит хэвээрээ байна. Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж чадахгүй.


Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм.


Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй хоёр өөрчлөгдөшгүй зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.


(үнэндээ тэд андгайгүйгээр тахилч нар болсон ажээ. Харин Тэр Өөрт нь “Эзэн тангарагласан бөгөөд Өөрийн санаагаа өөрчлөхгүй. Чи үүрд Тахилч байна” гэж айлдсан Нэгэний андгайгаар болсон юм)


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa