Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Самуел 14:47 - Ариун Библи 2004

47 Саул Израилийн хаан болсноосоо хойш тэднийг хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаана ч явсан тэднийг шийтгэж байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

47 Саул Израилийн хаанчлалыг гартаа авснаас хойш тэднийг тойрон хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаашаа ч эргэсэн тэднийг залхаан зовоож байв.

Onani mutuwo Koperani




1Самуел 14:47
17 Mawu Ofanana  

Том охин нь хүү төрүүлж, хүүгээ Моаб гэж нэрлэжээ. Тэр нь өдгөөгийн моабчуудын өвөг болой.


Бага охин нь бас хүү төрүүлж, хүүгээ Бен-амми гэж нэрлэсэн нь одоогийн аммончуудын өвөг болой.


Есавын (тэр нь Едом) удмын түүх энэ болой.


Эдгээр нь Есав буюу Едомын хөвгүүд бөгөөд тэдний ахлагч нар болой.


Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов.


Амь үрэгдэгсдийн цус, хүчтэнүүдийн өөхнөөс Ионатаны нум хойшоо эргээгүй, Саулын илд ч хоосон буцаагүй.


Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх болсноо хараад хүмүүсийг илгээн Бет-рехобын сиричүүд болон Зобагийн сиричүүд болох хорин мянган явган цэргийг, Маакагийн хааныг нэг мянган цэргийн хамт, мөн арван хоёр мянган эрчүүдийн хамт Тобын хүмүүсийг хөлслөн авав.


Ийнхүү Давид бүх Израилийг захирч, ард түмнээ зөв шударгаар засаглаж байлаа.


Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний хөндийд ноёрхлоо сэргээхээр ирэхэд нь ялав.


Бурхан бас өөр нэг хүнийг буюу өөрийн эзэн Зобагийн хаан Хададезераас зугтсан Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгон босгов.


Израилийн нэрийг тэнгэрийн доороос арчин хаяна гэж ЭЗЭН айлдсангүй, харин Иоашийн хүү Иоробоамын гараар Тэр тэднийг аварсан болой.


Одоо та нарын өмнө алхаж яваа хаан энэ байна. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би залуу наснаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа.


Саул дөчин насандаа хаан болов. Тэр Израилийг гучин хоёр жил захирав.


Саул филистчүүдийг мөрдөн хөөхөө зогсоож, филистчүүд нутаг уруугаа явцгаав.


Саулын амьдралын өдрүүдийн туршид филистчүүдийн эсрэг ширүүн тэмцэл явагдаж байв. Эр зоригтой, чадалтай хүнийг хараад, Саул үүнийг өөртөө авдаг байв.


Тэр өдөр Саулын боолуудын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг едом хүн Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa