16 Одоо ч гэсэн зогсож, ЭЗЭН та нарын нүдний өмнө үйлдэх энэ их агуу үйлсийг үзэгтүн!
16 Тиймээс зогсож, та нарын нүдний өмнө ЭЗЭНий үйлдэх энэ агуу үйлсийг үзэгтүн!
Мосе ард түмэнд —Бүү айцгаа! Бат зогсож, ЭЗЭНий авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй.
Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн, ЭЗЭН болон Түүний зарц Мосед итгэв.
Тиймээс одоо босогтун. Та нарт болон та нарын эцэг өвгөдөд үйлдсэн ЭЗЭНий бүх зөв үйлсийн талаар би ЭЗЭНий өмнө та нартай хэлэлцье.
Самуел Саулд —Хүлээгтүн. Урьд шөнө ЭЗЭН надад юу гэж айлдсаныг танд мэдүүлье гэхэд Саул түүнд —Яригтун хэмээв.