17 Үүний дараа Самуел ард олныг Мизпад ЭЗЭН уруу дуудан цуглуулсан билээ.
17 Самуел ард олныг ЭЗЭН дээр Мизпад дуудан цуглуулж,
Би Өөрийн уур дотор чамд хааныг өгсөн ба Өөрийн хилэн дотор түүнийг буцаан авсан.
Тэгээд Иефта Гилеадын ахлагчдын хамт явж, ардууд түүнийг өөрсдийн тэргүүлэгч ба удирдагч болгосон. Иефта өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө Мизпад хэлэв.
Дараа нь Гилеадын нутгийг хамруулан, Данаас Беершеба хүртэлх бүх Израилийн хөвгүүд ирцгээн, ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.
Тийнхүү бүх ардууд Гилгал уруу явж тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд тэндээ бас ЭЗЭНий өмнө эвийн тахилын өргөлүүдийг өргөж, Саул болон Израилийн бүх хүмүүс агуу ихээр баярлацгаав.
Тэрээр жил бүр Бетел, Гилгал, Мизпагаар тойрон, эдгээр бүх газруудад Израилийг шүүв.