Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Петр 1:23 - Ариун Библи 2004

23 Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дамжуулан дахин төрсөн билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

23 Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дахин төрсөн билээ.

Onani mutuwo Koperani




1Петр 1:23
18 Mawu Ofanana  

Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлж болно. Харин Миний үгтэй нэгэн Миний үгийг үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хэрэв тэдгээрийн хүүрийн нэг хэсэг нь тариалалтанд зориулсан аливаа үрэн дээр унах аваас тэр нь цэвэр хэвээр байна.


Харагтун, Би та нарын үр удмыг зэмлэх гэж байна. Би та нарын нүүрэнд найр наадмуудын чинь хог хаягдлыг нялж, та нар түүнтэйгээ хамт зайлах болно.


Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй.


Энэхүү сургаалт зүйрлэл нь ийм юм. Үр нь Бурханы үг.


Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.


Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй.


Есүс хариуд нь —Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд


Есүс —Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй.


Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ.


үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ.


Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.


Тэр Өөрийн хүслээр биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.


Харин Эзэний үг мөнхөд оршино”. Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.


Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болон Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу,


Бурханаас төрөгч ямар ч хүн нүгэл үйлддэггүй. Учир нь Бурханы үр түүний дотор байгаа. Тэр хүн Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж чаддаггүй.


Бурханаар төрсөн хэн боловч нүгэл үйлддэггүйг бид мэднэ. Харин Бурханаар төрсөн Тэрээр түүнийг хамгаалдаг бөгөөд муу нэгэн түүнд хүрэхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa