Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 4:20 - Ариун Библи 2004

20 Иуда болон Израиль далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж баярлан цэнгэлдэж байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

20 Иуда болон израильчууд далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж, баярлан цэнгэлдэж байлаа.

Onani mutuwo Koperani




1Хаад 4:20
20 Mawu Ofanana  

Би бас чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол, чиний үр хүүхдүүдийг ч тоолж чадмуй.


түүнийг гадагш дагуулан гараад —Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд —Чиний үр удам ийм олон болно гэв.


Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.


Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр хүүхдүүдийг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн биз дээ гэв.


Таны боол би тоолж бүртгэж чадахааргүй агуу их, Таны сонгосон ард түмний төвд байна.


Бурхан Соломонд мэргэн ухаан, ухааран ялгах чадвар болон гүн ойлгох чадварыг далайн эргийн элс шиг ихээр өгчээ.


Миний зарц нар тэдгээрийг Ливанаас тэнгис уруу зөөн, би тэднээр сал хийж таны товлосон газар уруу тэнгисээр хөвүүлэн, дараа нь салаа задлан чи тэднийг цааш татан авна биз ээ. Танаас миний хүсэх юм бол миний гэрийнхэнд хэрэглэх идээ хүнс бэлтгэж өгөөч гэсэн хариу ирүүлэв.


Хезекиаг бүү сонс. Ассирийн хаан ингэж өгүүлж байна. «Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.


Тэдний төрөл садангууд нь тэдэнд хоол бэлтгэн өгсөн тул тэд идэж, уусаар Давидтай хамт гурван хоног тэнд байв.


Харагтун, чамд нэгэн хүү төрөх бөгөөд тэрээр амар амгалангийн хүн байх болно. Би түүнд эргэн тойрны бүх дайснуудаас нь хамгаалалт, амар тайвныг өгөх болно. Түүний нэр Соломон байх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израильд амар амгалан, аниргүй байдлыг өгнө.


Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж, —Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн, дарс ууцгааж байтал,


Түмэн олон нь хааны сүр хүч бол Цөөн ардууд нь ноёны мөхөс байдал юм.


Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.


та нар харин зугаа цэнгэл, баяр хөөр болж, үхэр нядалж, хонь алж, мах идэж, дарс ууж байна. “Маргааш бид үхэж магадгүй. Тиймээс идэцгээе, ууцгаая!” гэцгээж байна.


Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна. Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно. Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий ам айлдав.


Тэр өдөрт танай хүн нэг бүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.


Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг хамгаална. Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ. Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно. Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, тахилын ширээний өнцгүүд мэт норно.


Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон


Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар дүүрэн тархаж, филистчүүдийн газар болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж, идэж уун, бүжиглэлдэж байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa