37 Хаан үхэж, хүмүүс түүнийг Самарид авчран оршуулжээ.
37 Ийнхүү хаан үхэж, Самарид иржээ. Тэгээд хааныг Самарид нутаглуулжээ.
Тэрээр хоёр мөнгөн талантаар Самарийн толгодыг Шемерээс худалдаж авав. Тэгээд тэрхүү толгодын дээр хот байгуулан, толгодын Эзэн Шемерийн нэрээр тэр хотыг Самари гэж нэрлэжээ.
Тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Миний устгахаар шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж, мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” хэмээсэн гэлээ.
Тэгтэл нар шингэхийн алдад —Бүгд өөр өөрийн хот уруу, тус тусын нутаг уруу явцгаа гэх дуу бүх л цэргийн хуарангаар тархав.
Тэд Самарийн цөөрмийн дэргэд хааны тэргийг угаахад ноход түүний цусыг долоож байсан нь ЭЗЭНий хэлсэн үгийн дагуу болсон юм. (Тэнд янхнууд усанд ордог байв.)
Бузар муу байдал хорон муу хүнийг ална. Зөв шударга хүнийг үзэн ядагчид буруушаагдана.
Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг нурааж, төлөгчдийг мунхгууд болгож, мэргэдийн ухааныг устган, тэдний мэдлэгийг мунхаглал болгоно.
Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад ”ЭЗЭН тунхаглаж байна” хэмээн хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд өөрсдийн үгсийн биелэлтэд найдаж байна.