Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 22:17 - Ариун Библи 2004

17 Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт уулсын оройгоор тархан явахыг би харсан билээ. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг” гэв хэмээн өчлөө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

17 Микаиа хариуд нь —Бүх Израиль хоньчингүй хоньд мэт Уулсын оройгоор тархан явахыг би харлаа. ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй. Тэд бүгд өөр өөрсдийн гэртээ амар тайван харьцгааг” гэв гэж өчлөө.

Onani mutuwo Koperani




1Хаад 22:17
21 Mawu Ofanana  

Хаан түүнд —ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамд хичнээн гуйх юм бэ? хэмээв.


Хүн бүр хөөгдсөн бөхөн гөрөөс, эзэнгүй хонь мэт өөрийн хүмүүс уруугаа эргэж, төрөлх нутаг уруугаа зугтана.


Миний өмнө болон та нарын өмнө байсан эш үзүүлэгчид эрт цагаас олон нутгуудын эсрэг, их хаанчлалуудын эсрэг, дайн, гай гамшиг болон тахлын тухай эш үзүүлж байсан.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг залгисан эхнийх нь Ассирийн хаан бөгөөд түүний ясыг хугалсан сүүлийнх нь Вавилоны хаан Небухаднезар юм.


Миний хүмүүс төөрсөн хонинууд болжээ. Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ. Тэд тэднийг уулсаас эргүүлсэн. Тэд уулсаас толгод уруу явж, амрах газраа мартсан билээ.


Намайг харж байхад, харагтун, умардаас салхи, шуурга үргэлжлүүлэн урагш гялбах галтай асар том үүл ирж байсан. Түүнийг тойрон хурц гэрэл байж, голд нь гал доторх улайссан төмөр мэт нэгэн зүйл байв.


Өө, Ассирийн хаан аа. Чиний хоньчид унтаж, чиний язгууртнууд хэвтэж байна. Чиний ард түмэн уулсаар тарсан бөгөөд тэднийг цуглуулан авчрах хэн ч алга.


Терафим гэм бурууг ярин, мэргэчид худал үзэгдэл үзэн, хуурамч зүүднүүд хэлнэ. Тэд дэмий хоосон тайвшруулна. Ингээд хүмүүс хонь мэт төөрөн, хоньчингүй учир зовно.


“Илд ээ! Миний Хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Тэр сургаалт зүйрлэлээр ярин өгүүлсэн нь —Беорын хүү Балаамын зөн ба нүд нь нээлттэй хүний зөн.


Бурханы үгсийг сонсдог, Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг, унадаг боловч нүд нь халхлагдаагүй хүний зөн.


ЭЗЭНий чуулган нь хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж, мөн оруулах билээ гэв.


Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа.


Есүс эрэг дээр гарахдаа, үй олон хүнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв.


(Урьд Израильд хэн нэгэн хүн Бурханы хүслийг асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьдын цагт үзмэрч гэдэг байв.)


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa