Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 22:14 - Ариун Библи 2004

14 Харин Микаиа —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭНий надад юу хэлснийг би ярих болно гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Харин Микаиа —ЭЗЭН амьд! ЭЗЭН надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ.

Onani mutuwo Koperani




1Хаад 22:14
19 Mawu Ofanana  

Гилеадын суурьшигчдын нэг тишбе хүн Елиа Ахабт —Миний хүндэтгэдэг Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй болно гэв.


Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Таныг эрж олохоор хүмүүсийг илгээгээгүй үндэстнүүд, эсвэл хаанчлалууд байхгүй. Тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлсэн үед таныг үнэхээр олж чадаагүй гэж Ахаб уг хаанчлал эсвэл үндэстнүүдээр тангараглуулдаг байв.


Елиа —Миний үйлчилдэг түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би өнөөдөр заавал Ахабт бараалхана гэв.


Микаиаг дуудахаар явсан элч түүнд хандан —Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч тэдний нэгний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн гэв.


Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлж болно. Харин Миний үгтэй нэгэн Миний үгийг үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эдгээр бүх үгсийг Иудагийн хаан Зедекиад Иерусалимд хэлсэн бөгөөд


Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд —Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу та нарын Бурхан ЭЗЭНд залбирах гэж байна. ЭЗЭНий та нарт хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв.


Балаам Балакийн зарц нарт хариулан —Балак надад алт мөнгөөр дүүрэн өөрийн гэрийг өгсөн ч гэсэн би өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалтай зөрчилдөх их ч бай, бага ч бай ямар ч зүйлийг хийж чадахгүй.


Тиймээс Балаам Балакт —Харагтун, би одоо чам дээр ирчихээд байна. Би ер юуг ч өгүүлж чадна гэж үү? Бурхан миний аманд хийх үгийг л би ярих болно хэмээн өгүүлэв.


Тэр тэдэнд —Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад юу айлдахыг би та нарт хариу хэлье хэмээн өгүүлэв. Моабын удирдагчид Балаамтай хамт үлдэв.


“Балак мөнгө алтаар дүүрэн өөрийн гэрийг надад өгөх байсан ч гэсэн, ЭЗЭНий тушаалын эсрэг би өөрийн хүслээр сайныг ч, мууг ч юу ч хийж чадахгүй. ЭЗЭН юу айлдсаныг л би ярих болно” гэж хэлээгүй гэж үү?


Бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханаас гарсан шиг, Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор ярьдаг.


Бид ичгүүрийн улмаас нууцлагдсан юмсыг үл хэрэгсэж, заль мэхээр явалгүй, Бурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр өөрсдийгөө Бурханы өмнө хүн бүрийн мөс чанарт сайшаана.


Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханы тааллыг уу? Эсвэл би хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхийг оролдоно уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүсийн сэтгэлд нийцүүлсээр байсан бол би Христийн боол биш байх байсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa