Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 20:27 - Ариун Библи 2004

27 Израилийн хөвгүүд ч цугларан, хоол хүнсээр хангуулан, тэдэнтэй уулзахаар явлаа. Израилийн хөвгүүд тэдний өмнө хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг хуарагнав. Харин арамейчууд тал газрыг дүүргэсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

27 Израилийн хөвгүүд ч шалгагдан, хоол хүнсээ базаагаад тэднийг угтан хөдөллөө. Арамчууд тал газрыг дүүргэхэд, Израилийн хөвгүүдийн хуаран тэдний өмнө хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг л юм байв.

Onani mutuwo Koperani




1Хаад 20:27
11 Mawu Ofanana  

Тэр үед Иехорам хаан Самариас гарч, бүх Израилийг цуглуулав.


Би наран доор дахин харсан зүйл бол хурдан гээд уралддаг юм биш, эрэлхэг хүн гээд ялалт ирдэг юм биш, мэргэд гээд талхтай байдаг юм биш, ухаантнууд гээд эд баялагтай байдаг юм биш, ур дүйтэй гээд чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд боломж л тэр бүгдэд хамаатай ажээ.


Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүй байсан бол яахин нэг нь мянгыг хөөж, хоёр нь түмийг зугтаалгах вэ?


Хуаран дундуур явж, ард олонд “Өөрсдийн хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Иорданыг гатлан явах гэж байна” хэмээн хэл гэв.


Израиль тариа тарих үед мидианчууд амалекчуудтай болон дорнын хөвгүүдтэй хамтран тэдний эсрэг довтолдог байв.


Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байв. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцааны нүүдэл мэт тоолшгүй ихээрээ ирдэг байлаа. Тэд газар нутгийг хоосруулахын тулд орж ирсэн билээ.


Тэнд мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд дүүрэн царцаа мэт олноороо хэвтэж байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй болой.


Тэгээд гурван зуун эр бусдынхаа хүнс болон эвэр бүрээг гартаа авчээ. Гидеон гурван зуун хүнийг үлдээн, бусдыг нь өөр өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулсан бөгөөд Мидианы хуаран нь түүний доор, хөндийд харагдаж байв.


Саул Гибеагийн Мигрон дахь анар модны дор байв. Түүнтэй хамт зургаан зуу орчим хүн байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa