29 Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан, нөгөөг нь Данд тавив.
29 Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан нөгөөг нь Данд өгөв.
Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, Бетелээс зүүн тийш, Аигийн баруун талд майхнаа босгожээ. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав.
Тэгээд Абрам ач дүүгээ баригдсаныг сонсоод, гэрт нь төрсөн, бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдан, Дан хүртэл нэхэн хөөжээ.
тэр газраа Бетел хэмээн нэрлэжээ. Тэр хот уг нь Луз гэдэг нэртэй байжээ.
Бурхан Иаковт хандаж —Чи босоод Бетел уруу яв, тэнд суурьш. Тэгээд Есав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурханд зориулан тэндээ тахилын ширээ босго гэв.
Бетел дэх тахилын ширээний эсрэг хашхирах Бурханы хүний үгийг Иеробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан —Түүнийг баригтун хэмээн зандарлаа. Гэвч тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь буцаад хөдлөхгүй болтол хатангиршав.
Бен-хадад Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор өөрийн цэргийн жанжнуудыг илгээн, Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-бет-маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа.
Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй.
Елиа Елишад —ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав.
Одоо та нар Давидын хөвгүүдээр удирдуулдаг ЭЗЭНий хаанчлалыг эсэргүүцэх санаатай байна. Та нар үй олноороо ирж, өөрсдөд чинь зориулан бурхад болгон Иеробоамын бүтээсэн алтан тугалуудаа авчирч байна.
Израилийн гэр өөрсдийн итгэл найдвар болсон Бетелээс ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.
Данаас түүний морьдын тургих нь сонсогдлоо. Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргидог. Учир нь тэд ирж, газар нутаг болон түүний бүхнийг, хот болон түүний оршин суугчдыг залгидаг.
Самарийн оршин суугчид Бет-авены тугалаас болж айх болно. Тэндхийн ард түмэн үнэхээр тэр шүтээний төлөө гашуудаж, шүтээний тахилч нар нь түүний төлөө болон тэднээс нэгэнт салж одсон түүний алдрын төлөө уйлалдах болно.
Израиль аа, хэдийгээр чи биеэ үнэлдэг ч Иудаг бүү буруутан болго. Мөн Гилгал уруу явж болохгүй, Бет-авен уруу гарч болохгүй. “ЭЗЭНий амьд буйгаар тангараглая” хэмээн тангараглаж болохгүй.
Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана”.
Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энэ газар нь хааны ариун газар, дээдсийн өргөө гэж хэлсэн.
Самарийн буруугаар тангарагладаг хүмүүсийн хувьд, «Дан аа, чиний бурхны амьд буйгаар тангараглая», мөн «Беершебагийн замын амьд буйгаар тангараглая» хэмээгчдийн хувьд, тэд унаад дахин өндийхгүй”.
Тэгээд Мосе Моабын тал газраас Небо ууланд авирч, Иерихогийн эсрэг талд орших Писгагийн оргилд гарав. ЭЗЭН түүнд бүх газрыг буюу Гилеадаас Дан хүртэл,
Иошуа Иерихогоос хоёр хүнийг Бетелийн зүүнтэйд орших, Бет-авены ойролцоо байдаг Аи уруу илгээн, тэдэнд —Явж очоод, нутгийг тагна гэв. Тэд явж, Аиг тагнав.
Ингээд Даны хөвгүүд замаа хөөн одов. Тэдний өөрөөс нь илүү хүчтэйг Мика хараад, эргэн гэр өөд буцлаа.
Дараа нь Гилеадын нутгийг хамруулан, Данаас Беершеба хүртэлх бүх Израилийн хөвгүүд ирцгээн, ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.