Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 11:26 - Ариун Библи 2004

26 Соломоны зарц байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг босов. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

26 Соломоны албан хаагч байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг нударгаа өргөв. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв.

Onani mutuwo Koperani




1Хаад 11:26
20 Mawu Ofanana  

Тэднийг Бетелээс хөдлөөд, Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ.


Хэргийн учир үүнд биш юм. Харин Бихрийн хөвгүүн Шеба гэгч Ефраимын уулархаг нутгийн нэгэн хүн Давид хааныг эсэргүүцэв. Зөвхөн түүнийг тушааж өгвөл би энэ хотоос холдоно гэхэд тэр эмэгтэй Иоабт —Түүний толгойг хэрэмний дээрээс чам уруу шидэн унагаая гэв.


ЭЗЭН Соломонд —Чи үүнийг үйлдэн Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно.


Соломоны амьдралынх нь турш Хададын үйлдсэн бузар муутай хамт Резон Израильд дайсагнан байлаа. Тэрээр Израильд дайсагнасаар, мөн Арамыг захирч байлаа.


Тэр үед Иеробоам зоригтой дайчин эр байсан бөгөөд Соломон энэ залуугийн хөдөлмөрч байдлыг хараад, түүнийг Иосефын гэрийн бүх хөлсний ажилчдын дээр тавьжээ.


Небатын хүү Иеробоам сонсох үед тэрээр Египетэд амьдарч байсан (Учир нь тэрээр Соломон хааны өмнөөс зугтан гараад Египетдээ амьдарсаар байв).


Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно хэмээн өгүүлэв.


Учир нь Иеробоам нүгэл үйлдэж, бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн, Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.


Үзэгтүн, Би Бааша болон түүний гэрийг шатааж, чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг болгоно.


Чи Израилиар гэм үйлдүүлэн, Миний уурыг хүргэсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг, бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно.


Харин Соломон Израилийн хөвгүүдээс боолчлоогүй. Тэдгээр нь дайчид ба түүний түшмэд, ноёд, цэргийн жанжид, тэрэг хариуцсан алба хаагчид болон, морьтонгууд байсан.


Азуба үхэхэд Калеб бас Ефраттай гэрлэж, тэр түүнд Хурыг төрүүлж өгсөн.


Гэвч Давидын хүү Соломоны зарц болох Небатын хөвгүүн Иеробоам босож, эзнийхээ эсрэг тэрслэв.


Соломоны бусад үйлсийг, эхнээс нь дуустал нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэлд, шилон хүн Ахиагийн эш үзүүллэгт болон Небатын хүү Иеробоамын талаар үзмэрч Иддогийн харсан үзэгдлүүдэд бичээгүй гэж үү?


Гилеадын хүмүүс Ефраимын харалдаа байрлах Иорданы гармыг эзлэв. Ефраимын дүрвэгсдээс хэн нэгэн —Гол гатлуулж өгөөч хэмээн гуйхад Гилеадын эрчүүд түүнээс —Чи Ефраим хүн мөн үү гэж асуухад тэр хүн —Үгүй хэмээн хариулсанд


Тэр хүний нэр нь Елимелех бөгөөд эхнэрийнх нь нэрийг Наоми гэдэг байв. Хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион хэмээх бөгөөд тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутагт орж ирэн, тэндээ үлдэв.


Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв.


Давид бол Иуда дахь Бетлехемийн Ефрат хүн Иесси гэдэг нэртэй хүний хөвгүүн байв. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед настай, хөгшин болсон байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa