Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Хаад 1:31 - Ариун Библи 2004

31 Тэгэхэд Батшеба нүүрээ газарт шаан бөхийж, хааны өмнө сунан мөргөж, —Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

31 Тэгэхэд Батшеба нүүр газарт доор мэхийн, хаанд бөхийж —Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




1Хаад 1:31
14 Mawu Ofanana  

Саулын ач, Ионатаны хүү Мефибошет Давид дээр ирж, нүүрээрээ газар унан мөргөв. Давид —Мефибошет гэхэд тэр —Таны боол би энд байна гэв.


Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжнууд ба тахилч Абиатар нарыг урьсан байх юм. Харагтун, тэд Адониагийн өмнө ууж идэн, “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна.


Тэгээд би хаанд —Хаан мөнх наслах болтугай. Миний эцэг өвгөдийг тавьсан газар болох тэр хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.


Хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх зарц нар Хаманд хүндэтгэл үзүүлэн бөхийв. Учир нь хаан түүний тухайд тийн зарлигджээ. Харин Мордехаи бөхийсөн ч үгүй, хүндэтгэл үзүүлсэн ч үгүй.


Халдеичууд хаанд арамей хэлээр —Хаан минь, мөнх насалтугай. Та боолууддаа зүүдээ яривал бид тайллыг нь айлтгая хэмээв.


Тэд Небухаднезар хаанд хариулан —Хаан минь, мөнх насалтугай!


Хаан хийгээд язгууртнуудын үгийг дуулаад эх хатан найрын танхимд орж ирлээ. Эх хатан өгүүлэн, —Хаан минь, мөнх насалтугай! Бодолдоо бүү түш, царайгаа бүү цонхийлго.


Даниел хаанд хариулан —Хаантан минь, мөнх насалтугай!


Тэгээд эдгээр сайд нар болон аймгийн захирагчид хуйвалдан, хаанд очиж, —Дариус хаан минь, мөнх насалтугай!


Гэвч дараа нь тэр “Тэд миний хүүг хүндэлнэ” гээд хүүгээ илгээв.


Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.


Биднийг сахилгажуулдаг махан биеийн эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнснүүдийн Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?


Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн, нүүрээрээ газар шаан унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биеэ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.


Үүний дараа Давид босож, агуйгаас гарч, Саулын араас дуудан —Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт хүртэл мэхийн, сунан мөргөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa