Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




1Иохан 2:18 - Ариун Библи 2004

18 Нялхас аа, энэ бол эцсийн цаг. Христийг эсэргүүцэгч нь ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн Христийг эсэргүүцэгчид олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Нялхас аа, энэ бол сүүлчийн цаг. Антихрист ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн антихристүүд олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ.

Onani mutuwo Koperani




1Иохан 2:18
24 Mawu Ofanana  

Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ.


Хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно.


Учир нь олон хүн “Би бол Христ” хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ.


Олон хүн Миний нэрээр ирж, “Би бол Тэр” гэж хэлээд олон хүнийг төөрөлдүүлнэ.


Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт ямар ч загас алга уу? гэхэд тэд —Алга гэлээ.


Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Учир нь урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна.


Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая.


эдгээр эцсийн өдрүүдэд Өөрийн Хүүгийн дотор бидэнд хандаж айлдав. Тэр Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд Хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ.


Учир нь Тэр ертөнц бүтээгдэхээс өмнө урьдаас мэдэгдсэн боловч цаг хугацааны төгсгөлд та нарын төлөө үзэгдлээ.


Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ.


Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс зөв шүүн тунгааж, залбиралдаа эрүүл байгтун.


Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна.


Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно.


Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол Христийг эсэргүүцэгч буюу Эцэг болоод Хүүг үгүйсгэгч юм.


Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин тэднийг Бурханаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд сүнснүүдийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгчид дэлхийд гарсан байна.


Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас ирээгүй. Энэ бол Христийг эсэргүүцэгчийнх бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр эдүгээ дэлхийд хэдийн байж байна.


Олон мэхлэгчид ертөнцөд орж ирсэн. Тэд Есүс Христийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд Христийг эсэргүүцэгч мөн.


Юу гэвэл, тэд та нарт “Өөрсдийн бурханлаг бус хүсэл тачаалаа дагадаг элэглэн дооглогчид эцсийн үед гарч ирнэ” гэж хэлж байсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa