Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -

Зехариа 2 - Ариун Библи 2013


Гурав дахь үзэгдэл: Хэмжүүр барьсан хүн

1 Дараа нь би нүдээ өргөн хартал, гартаа хэмжүүр барьсан хүн үзэгдэв.

2 Тэгэхэд нь би —Чи хаашаа явж байна вэ? гэсэнд тэр надад —Иерусалимыг хэмжиж, түүнийг хэр урт, хэр өргөн болохыг нь үзнэ гэв.

3 Үзэгтүн, надтай ярилцаж байсан өнөөх тэнгэрэлч явахад, өөр нэг тэнгэрэлч түүнтэй уулзахаар ирж,

4 түүнд —Гүй, тэр залуутай ярьж, “Доторх хүн, мал нь олширсноос болж Иерусалим нь хана хэрэмгүй суурин мэт болно” гэж хэл.

5 ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.


Завсарлага: Цөлөгдөгсдөд хандах уриа

6 “Хүүе! хүүе! Умардын газраас зугтагтун” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би та нарыг тэнгэрийн дөрвөн салхи мэт тараасан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

7 “Бос, Сион! Вавилоны охинтой хамт амьдрагч та нар зугтан зайлагтун.

8 Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь нүдний минь цэцгийд хүрдэг.

9 Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.

10 Сион охин оо! Баярлан дуулж, баясагтун. Үзтүгэй, Би ирж байна. Би та нарын дунд орших болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

11 «Тэр өдөр олон үндэстэн ЭЗЭНтэй нэгдэж, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршино. Ийнхүү түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг та нар мэдэх болно.

12 ЭЗЭН, Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно.

13 ЭЗЭН ариун оршихуйгаасаа бослоо. Махбодтой бүхэн Түүний өмнө дуугүй байгтун.»”

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Titsatireni:



Zotsatsa