Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -

Тооллого 36 - Ариун Библи 2013


Зелофехадын охидын гэрлэлт

1 Иосефын хөвгүүдийн ургаас Манассегийн хөвгүүн Махирын хүү Гилеадын хөвгүүдийн ургийн эцгийн бүлийн тэргүүнүүд ойртон ирж, Мосе болон Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүд болох удирдагчдын өмнө ярин —

2 Израилийн хөвгүүдэд өв болгон уг нутгийг шавгаар хуваан өгөхийг ЭЗЭН миний эзэнд тушаасан бөгөөд бидний ах Зелофехадын өвийг түүний охидод өгөхийг эзэнд маань тушаасан болой.

3 Харин тэд Израилийн хөвгүүдийн бусад овгийн хөвгүүдийн нэгтэй нь гэрлэвэл өв нь бидний эцгүүдийн өвөөс авагдан, тэдний байх овгийн өвд нэмэгдэх бөгөөд бидэнд шавгаар ногдсон өвөөс авагдах болно.

4 Израилийн хөвгүүдийн эвэр бүрээдэлт болох үед тэдний өв өөрсдийнх нь буй овгийн өвд нэмэгдэх болно. Ийнхүү тэдний өв бидний эцгүүдийн овгийн өвөөс авагдах болно гэж ярив.

5 Тэгэхэд Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий үгийн дагуу тушаан —Иосефын хөвгүүдийн овгийнхон зөв зүйтэй ярьж байна.

6 Зелофехадын охидын талаар ЭЗЭНий тушаасан зүйл энэ болой. “Тэд хүссэн хүнтэйгээ гэрлэг. Зөвхөн тэд эцгийнхээ овгийн ургийн дотор л гэрлэх ёстой”.

7 Израилийн хөвгүүд тусбүр эцгүүдийнхээ овгийн өвд баригдах учир Израилийн хөвгүүдийн өв ийнхүү овгоос овогт шилжих ёсгүй.

8 Израилийн хөвгүүдийн хүн тусбүр эцгүүдийнхээ өвийг эзэмшиж байхын тулд Израилийн хөвгүүдийн аливаа овогт өв эзэмшигч охин бүр эцгийнхээ овгийн ургийн нэгэнд эхнэр болох ёстой.

9 Израилийн хөвгүүдийн овог тусбүр өөрийн өвд баригдах ёстой учраас ямар ч өв нэг овгоос нөгөө овогт шилжих ёсгүй.

10 Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тийнхүү Зелофехадын охид үйлдэв.

11 Махла, Тирза, Хогла, Милка, Ноа нар буюу Зелофехадын охид нагац, авгуудынхаа хөвгүүдтэй гэрлэв.

12 Тэд Иосефын хүү Манассегийн хөвгүүдийн ургийнхантай гэрлэсэн бөгөөд тэдний өв эцгийнх нь ургийн овогт үлдэв.

13 Эдгээр нь Иерихогийн харалдаа, Иорданы дэргэдэх Моабын талд Мосегоор дамжуулан Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий тушаасан тушаал, шийдвэрүүд юм.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Titsatireni:



Zotsatsa