Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -

Тооллого 33 - Ариун Библи 2013


Египетээс Иордан хүртэлх аян замын товчоон

1 Мосе Аарон нарын удирдлага дор, дайчдынхаа бүлэглэлүүдээр Египет нутгаас гарсан Израилийн хөвгүүдийн аян зам энэ юм.

2 ЭЗЭНий тушаалаар тэдний аян замын дагуу Мосе тэдний нүүж буусан газруудыг тэмдэглэсэн бөгөөд тэдний нүүж буусан газруудын дагуух аян зам нь энэ юм.

3 Тэд анхны сард буюу анхны сарын арван таванд Рамесесаас аян замдаа хөдөлжээ. Алгасалын дараагийн өдөр Израилийн хөвгүүд бүх египетчүүдийн нүдний өмнүүр зоригтойгоор гарчээ.

4 Тэгэхэд египетчүүд ЭЗЭНий устгасан ууган бүрийг оршуулж байв. ЭЗЭН мөн тэдний бурхдын дээр шүүлт буулгасан билээ.

5 Израилийн хөвгүүд Рамесесаас хөдөлж Суккотод буудаллав.

6 Тэд Суккотоос хөдөлж цөлийн захад орших Етамд буудаллав.

7 Тэд Етамаас хөдөлж Баал-Зефон уруу харсан Пи-хахирот тийш эргээд Мигдолын өмнө буудаллав.

8 Тэд Пи-Хахиротын өмнөөс хөдөлж тэнгисийг гатлан цөл уруу явжээ. Тэд Етамын цөлд гурван хоног аялан яваад Марад буудаллав.

9 Тэд Марагаас хөдөлж Елимд ирсэн билээ. Елимд усны арван хоёр булаг, далан далдуу мод байсан бөгөөд тэд тэнд буудалласан юм.

10 Тэд Елимээс хөдөлж Улаан тэнгисийн дэргэд буудаллав.

11 Тэд Улаан тэнгисээс хөдөлж Синийн цөлд буудаллав.

12 Тэд Синийн цөлөөс хөдөлж Дофкад буудаллав.

13 Тэд Дофкагаас хөдөлж Алушт буудаллав.

14 Тэд Алушаас хөдөлж Рефидимд буудалласан бөгөөд ард олон уух усгүй байсан газар тэр болой.

15 Тэд Рефидимээс хөдөлж Синаин цөлд буудаллав.

16 Тэд Синаин цөлөөс хөдөлж Киброт-хаттаавад буудалласан ажгуу.

17 Тэд Киброт-хаттаавагаас хөдөлж Хазеротод буудаллав.

18 Тэд Хазеротаас хөдөлж Ритмад буудаллав.

19 Тэд Ритмагаас хөдөлж Риммон-перезэд буудаллав.

20 Тэд Риммон-перезээс хөдөлж Либнад буудалласан ажгуу.

21 Тэд Либнагаас хөдөлж Риссад буудаллав.

22 Тэд Риссагаас хөдөлж Кехелатад буудаллав.

23 Тэд Кехелатаас хөдөлж Шефер ууланд буудаллав.

24 Тэд Шефер уулаас хөдөлж Харадад буудаллав.

25 Тэд Харадаас хөдөлж Макхелотод буудаллав.

26 Тэд Макхелотоос хөдөлж Тахатад буудаллав.

27 Тэд Тахатаас хөдөлж Терад буудаллав.

28 Тэд Терагаас хөдөлж Миткад буудаллав.

29 Тэд Миткагаас хөдөлж Хашмонад буудаллав.

30 Тэд Хашмонагаас хөдөлж Мосеротод буудаллав.

31 Тэд Мосеротоос хөдөлж Бене-иааканд буудаллав.

32 Тэд Бене-иааканаас хөдөлж Хор-хаггидгадад буудаллав.

33 Тэд Хор-хаггидгадаас хөдөлж Иотбатад буудаллав.

34 Тэд Иотбатагаас хөдөлж Абронад буудаллав.

35 Тэд Абронагаас хөдөлж Езион-геберт буудаллав.

36 Тэд Езион-геберээс хөдөлж Зиний цөлд буудаллав. Энэ нь Кадеш болой.

37 Тэд Кадешаас хөдөлж Едомын нутгийн захад, Хор ууланд буудаллав.

38 ЭЗЭНий тушаалаар тахилч Аарон, Хор ууланд гарч, Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гарснаас хойш дөч дэх жилийн тавдугаар сарын нэгэнд тэнд үхсэн билээ.

39 Хор уулан дээр үхэхдээ Аарон зуун хорин гурван настай байлаа.

40 Канаан нутагт, Негевд амьдарч байсан Канааны Арадын хаан нь Израилийн хөвгүүдийн ирж явааг сонссон байв.

41 Тэгээд тэд Хор уулаас хөдөлж Залмонад буудаллав.

42 Тэд Залмонагаас хөдөлж Пунонд буудаллав.

43 Тэд Пуноноос хөдөлж Оботод буудаллав.

44 Тэд Оботоос хөдөлж Моабын хил дээрх Ии-Абаримд буудаллав.

45 Тэд Иимээс хөдөлж Дибон-гадад буудаллав.

46 Тэд Дибон-гадаас хөдөлж Алмон-диблатаимд буудаллав.

47 Тэд Алмон-диблатаимаас хөдөлж Небогийн өмнөх Абаримын уулсад буудаллав.

48 Тэд Абаримын уулсаас хөдөлж, Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буудаллав.

49 Тэд Иорданы дэргэдэх Моабын талд, Бет-иешимотоос Абел-шиттимийг хүртэл буудаллав.


Канааныг эзлэх заавар

50 Дараа нь Иерихогийн харалдаах Иорданы дэргэд, Моабын талд ЭЗЭН, Мосетэй ярин —

51 Израилийн хөвгүүдтэй ярьж, тэдэнд “Та нар Канаан нутагт Иорданыг гатлан орох үедээ,

52 уг нутгийн бүх оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулж, тэдний бүх хөрөг дүрс, бүх цутгамал хөргийг нь устган, тэдний бүх мөргөлийн өндөрлөгийг нь нураагтун.

53 Та нар нутгийн эзэмшлийг аван тэнд амьдрагтун. Учир нь тэр нутгийг Би та нарт эзэмшүүлэхээр өгсөн билээ.

54 Та нар уг нутгийг ургуудынхаа дагуу шавгаар хуваан өвлөх болой. Ихэд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Шавга хаана бууна, тэр нь түүнийх болно. Та нар эцгүүдийнхээ овгийн дагуу өвлөн эзэмших ёстой.

55 Харин та нар нутгийн оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулахгүй бол тэднээс та нарын үлдээх үлдэгсэд нүдэнд чинь өргөс, хажуу хавиргад чинь сундуу болно. Тэд та нарын амьдрах нутаг дээр та нарыг зовоох болно.

56 Мөн тэдэнд хийхээр төлөвлөснөө Би та нарт хийх болно” хэмээн хэлэгтүн гэж айлдав.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Titsatireni:



Zotsatsa