Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -

Исаиа 21 - Ариун Библи 2013


Вавилон, Едом, Арабын талаар зөгнөв

1 Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи, Цөлөөс аймшигт газраас ирнэ.

2 Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, Сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.

3 Үүнээс болж ууц минь бүхэлдээ өвдөн Төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би бөгтийснөөсөө болж сонсож эс чадав, Айснаасаа болж харж үл чадав.

4 Зүрх минь чичрэн айдас намайг эзлээд Хүсэн тэмүүлсэн бүрэнхий минь Аймшиг болон хувирав.

5 Тэд ширээ засаж, бүтээлэг дэлгээд, идэж ууна. “Жанжингууд аа, босогтун. Бамбайнуудаа тослогтун”

6 Тиймээс Эзэн надад айлдан, “Яв. Манаач тавь. Тэр юу үзсэнээ илтгэг.

7 Тэр морьтонгууд, тэрэгтэнгүүд, илжиг ба тэмээн цувааг хармагцаа Маш анхааралтай, сонор сэрэмжтэй байгтун” гэв.

8 Тэгээд манаач ийн хашхиран: “Өө, Эзэн, би өдрөөр үргэлж харуулын цамхаг дээр зогсож байна. Шөнө бүр би манааны байрандаа байрлаж байна.

9 Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй.” Нэг нь “Вавилон унав, унав. Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж хэлнэ.

10 Үтрэм дээр цохигдсон ард түмэн минь! Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНээс Юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.

11 Едомын тухай зөн. Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар “Манаач аа, шөнө хэр өнгөрөв? Манаач аа, шөнө хэр өнгөрөв?” гэв.

12 Манаач хариулж “Өглөө болж байна, гэвч шөнө болно. Та нар асуумаар бол асуу л даа. Дахин буцаж ир гэв.

13 Арабын тухай зөн. Деданчуудын жинчид ээ! Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой.

14 Темагийн нутгийн оршин суугчид аа, Цангасанд нь ус авчирч, Оргодлуудыг талхтай угтагтун!

15 Учир нь тэд илднээс, далайсан илднээс, Татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.

16 Эзэн үүнийг надад айлдав. “Хөлсний хүний жилүүд лугаа адил нэг жилийн дотор Кедарын бүх сүр жавхлан үгүй болно.

17 Кедарын хөвгүүдийн хүчит эрсийн үлдсэн тоо нь цөөн байх болно” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлджээ.”

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Titsatireni:



Zotsatsa