Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -

Дуулал 98 - Ариун Библи 2004


Дуулал.

1 ЭЗЭНд шинэ дууг дуулагтун. Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн бөгөөд Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн.

2 ЭЗЭН Өөрийн авралыг мэдүүлсэн. Тэрээр үндэстнүүдийн нүдэнд Өөрийн зөв шударга байдлыг илчилсэн.

3 Тэрээр Израилийн гэрт хандсан Өөрийн хайр энэрэл ба итгэлтэй байдлаа санасан. Дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг үзсэн юм.

4 Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун. Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун.

5 Ятгаар болон ая эгшгээр, Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун.

6 Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун.

7 Далай болон түүний доторх бүх юмсыг, Ертөнц болон түүн дотор оршигч бүхнийг нүргэлүүл.

8 ЭЗЭНий өмнө гол мөрнүүдийг алга ташуулан, Уул нуруудыг баярлан дуулуул.

9 Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Titsatireni:



Zotsatsa