Дуулал 13 - Ариун Библи 2004Давидын дуулал. Найрал дууны удирдаачид. 1 ЭЗЭН, хэдий болтол юм бэ? Та намайг үүрд мартах юм уу? Хэдий болтол Та надаас нүүрээ нуух юм бэ? 2 Би хэдий болтол сэтгэлтэйгээ ярьж, Бүхий л өдөржин зүрхээрээ зовох юм бэ? Хэдий болтол дайснууд минь миний дээр өргөмжлөгдөх вэ? 3 Миний Бурхан ЭЗЭН, тунгаан бодож, надад хариу өгөөч. Нүдийг минь нээгээч, Эс тэгвэл би үхлээр нойрсох болно. 4 Миний дайсан ч “Би түүнийг ялан дийлсэн” гэж, Намайг ганхах үед миний өстнүүд ч баярлах болно. 5 Харин би Таны хайр энэрэлд итгэсэн. Миний зүрх Таны авралд баясах болно. 6 Би ЭЗЭНд дуулна, Учир нь Тэр надад өгөөмөр хандсан юм. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)