Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 9:2 - Ариун Библи 2013

2 Мөн түүгээр хиллэдэг Хамат болон Тун ухаантай Тир, Сидоны ч эсрэг байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Мөн түүгээр хиллэдэг Хамат болон хэдийгээр өөрийгөө ухаантай гэдэг боловч Тир, Сидоны ч эсрэг байна.

Gade chapit la Kopi




Зехариа 9:2
20 Referans Kwoze  

Хүний хүү чи, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Чамд мэргэн ухаанаар бялхсан, Үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв.


Дамаскийн талаар. “Хамат Арпад нар ичгүүр болов. Учир нь тэд муу мэдээ сонссон билээ. Тэдний зүрх мохов. Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.


Халад байгаа Израилийн хөвгүүдийн цөлөгдөгсөд нь Зарефат хүртэлх нутгийг эзэмших бөгөөд Сефарадад буй Иерусалимын цөлөгдөгсөд нь Негевийн хотуудыг эзэмших болно.


Харагтун, Израилийн гэр ээ. Би та нарын эсрэг үндэстнийг босгох гэж байна” гэж Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Тэд Хаматын хоолойгоос Арабагийн хотгор хүртэл Та нарыг дарангуйлах болно.”


Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохиж алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ.


Түүнийг Иерусалимд захирч чадахгүй болгохын тулд Фараон Неко түүнийг Хамат газар дахь Риблад хорьсон бөгөөд зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгуулийг уг газарт ногдуулав.


Босож, Сидонд харьяалагддаг Зарефат уруу явж, тэндээ бай. Тэнд чамайг тэжээхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйд Би тушаасан гэв.


Ингээд тэд өгсөж яваад, Зиний цөлөөс Хаматад хүрэх Рехобыг хүртэлх нутгийг тандав.


Тирийн бүх хаан, Сидоны бүх хаан болон тэнгисээс цааш орших арлуудын хаад,


Бүх филистчүүдийг устгаж, Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна. Учир нь филистчүүдийг, Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг ЭЗЭН устгах гэж байна.


Дамаскийн хил ба Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим, Хаураны хилийн дагуу байх Хазерхаттикон юм.


Түүнээс гадна ЭЗЭНий үг надад ирж —


ЭЗЭНий үг надад дахин ирж —


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Төмөр савраар тариа цохихын адил Гилеадыг тэд цохисон тул


Swiv nou:

Piblisite


Piblisite