Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 9:12 - Ариун Библи 2013

12 Найдварын хоригдлууд аа! Бэхлэлт уруу буцагтун. Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ Яг энэ өдөр Би тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Найдварын хоригдлууд аа! Бэхлэлт уруу буцагтун. Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ яг энэ өдөр Би тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Зехариа 9:12
23 Referans Kwoze  

Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээн өгч, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов.


Ичгүүрийн оронд та нарт хоёр дахин их байна. Доромжлолын оронд тэд Хувь ногдолдоо баярлана. Тиймээс тэд газартаа хоёр дахин ихийг эзэмшин Мөнхийн баяр баясгалан тэднийх болно.


Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй, өөрчлөгдөшгүй хоёр зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.


ЭЗЭН зөвтгөлийг маань авчрав. Ирцгээ, Бурхан ЭЗЭНийхээ үйлсийг Сионд хэлцгээе!


Та нарын ирээдүйд найдвар бий” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Хүүхдүүд нутаг дэвсгэртээ буцаж ирнэ.


ЭЗЭН бол сайн. Зовлон шаналангийн өдөр Тэрээр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэрээр хамгаалдаг.


Дараа нь Би тэндээс түүнд усан үзмийн цэцэрлэгийг нь, Ахорын хөндийг мөн Найдварын үүд болгож өгнө. Тэр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг, Египет газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.


Иерусалимын зүрхэнд ярь. Хүнд хүчир үүрэг нь дууссан. Гэм буруугаас хэлтэрсэн. Хамаг нүглийнхээ улмаас хоёр дахин илүүг ЭЗЭНий мутраас хүртсэн гэдгийг тунхагла.


ЭЗЭН Сионоос хүрхэрч, Иерусалимаас дуугаа гаргаж байна. Тэнгэр, газар доргино. Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилийн хөвгүүдэд бат цайз болой.


Тэгээд тэр надад —Хүний хүү! Энэ яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, найдлага маань тасраад, бид бүрмөсөн таслагдав” гэлцдэг.


Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сион охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалим охины хаанчлал ч ирэх болно.


Шороогоо гөвөөд бос, Иерусалим аа. Хүзүүн дэх гав гинжээ мултал, олзлогдсон Сион охин оо.


Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд «Босоцгоо, Сион өөд Бурхан ЭЗЭНдээ очицгооё» гэж хашхирах өдөр ирнэ”


Учир нь Танд Үхэгсдийн орон талархаж чадахгүй, Үхэл Таныг магтаж чадахгүй. Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд эс найдна.


Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж, Харанхуйд оршигч хүмүүст «Ил гарагтун» гэж хэлэхийн тулд юм. Замын дагуу тэд идээшлэн Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно.


Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу Сүмийнх нь төлөө өшөө авалтыг Сионд зарлахын тулд Вавилон нутгаас Оргодлуудын бас дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.


Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт бөгөөд найдвартай хөдөлгөөнгүй агаад хөшигний дотуур нэвтрэн ордог.


Тэд гяндан дахь хоригдлууд мэт Хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно. Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ.


Аяа, Израилийн найдвар аа, Зовлон шаналангийн үед түүнийг Аврагч аа, Хүний газар буй ирмэл хүн мэт, Хоног тойруулахаар майхнаа босгосон аялагч мэт Та байх гэж үү?


Аяа ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз, Зовлон шаналангийн өдөр хоргодох газар минь болдог ЭЗЭН! Дэлхийн хязгаараас үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.


Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул Эргэн буцагч хүмүүс доод ертөнцөд бичигдэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite