Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 9:10 - Ариун Библи 2013

10 Би Ефраимаас тэргийг нь, Иерусалимаас морийг нь тастана. Дайны нум тастуулна. Тэр үндэстнүүдэд амар тайвныг тунхаглаж, Түүний ноёрхол тэнгисээс тэнгис, Евфратаас газрын мухарт хүртэл орших болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Би Ефраимаас тэргийг нь, Иерусалимаас морийг нь тастана. Дайны нум тастагдана. Тэр үндэстнүүдэд энх тайвныг тунхаглаж, Түүний ноёрхол тэнгисээс тэнгис, Евфратаас газрын мухарт хүртэл орших болно.

Gade chapit la Kopi




Зехариа 9:10
33 Referans Kwoze  

Мөн тэр өдөрт тэдний төлөө Хээрийн араатан, огторгуйн шувуу, газрын мөлхөгч амьтадтай Би гэрээ байгуулна. Нум, илд, дайныг энэ газраас халж, Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ.


Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэднийг Бурхан ЭЗЭНээр нь аварна. Тэднийг нум, илд, тулаан, морьд ба морьтнуудаар аврахгүй хэмээв.


Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Тэр босож, ЭЗЭНий хүчээр, Бурхан ЭЗЭНийхээ нэрийн сүр жавхлангаар Хонин сүргээ хариулах болно. Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл Агуу байх учраас Тэд амар тайван амьдрах болно.


Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө. Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана.


Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөн үлдэгсдийг сэргээхийн тулд Чи зарц минь байх нь өчүүхэн хэрэг. Авралыг минь газрын хязгаарт хүргэхийн тулд Би Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.


Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ.


Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд Тэрээр биднийг Христээр дамжуулан Өөртэйгөө эвлэрүүлэв. Ийнхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ.


Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж амар тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн)


Би хаанчлалуудын сэнтийнүүдийг хөмөрч, үндэстнүүдийн хаанчлалуудын хүч чадлыг нь устгана. Морин тэрэг ба хөтөч нарыг нь Би хөмөрч, морьд ба морьтон бүр нөгөөгийнхөө сэлмэнд унах болно” гээд


Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж, Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, Түүний амрах газар нь алдар суу болно.


Түүний нэр мөнхөд байг, Нар гэрэлтэх мэт Нэр нь урган мандаг. Хүмүүс түүгээр ерөөгдөнө. Бүх үндэстэн түүнийг Жаргалтайгаар магтаг.


Уулс ба толгод ч зөвт байдлаар Ард түмэнд амар тайвныг авчраг.


Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар цөлөөс Ливан хүртэл, их мөрөн, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно.


Ефрат мөрнөөс авахуулан Филистийн нутаг хүртэл мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг Соломон захирч, тэдгээр нь Соломоны амьдралын бүх өдрүүдэд түүнд алба гувчуур барин үйлчилдэг байлаа.


Бурхан ЭЗЭНий айлдахыг Би сонсохыг хүснэм. Учир нь Тэр Өөрийн ард түмэн хийгээд Бишрэлтнүүддээ амар тайвныг айлдана. Харин тэднийг мунхаглал уруу Бүү эргүүлээч!


Үндэстнүүдийн хоорондохыг Тэр шүүж, Олон ард түмэнд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сион охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалим охины хаанчлал ч ирэх болно.


Тэр Над уруу «Та миний Эцэг, Миний Бурхан бөгөөд авралын минь хад» гэж хашхирна.


Чамтай итгэмжит байдал дотор Би сүй тавина. Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.


Гар чинь дайснуудынхаа эсрэг өргөгдөж, Бүх дайсан чинь таслагдах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite