Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 8:6 - Ариун Библи 2013

6 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв эдгээр өдрүүдэд энэ ард түмний үлдэгсдийн нүдэнд энэ нь хэт хэцүү байгаа бол мөн Миний мэлмийд хэцүү байх уу?» гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв энэ нь эдгээр өдрүүдэд энэ ард түмний үлдэгсдийн нүдэнд хэт хэцүү байвал, энэ нь мөн Миний мэлмийд хэцүү байх уу?» гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Зехариа 8:6
13 Referans Kwoze  

“Үзэгтүн, Би ЭЗЭН, бүх махбодын Бурхан. Надад ямар нэгэн дэндүү хэцүү зүйл гэж байх уу?”


Есүс —Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв.


Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.


Харагтун, цагтаа биелэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээрийг тохиолдох өдрийг хүртэл чи хэлгүй болоод, ярьж чадахгүй гэлээ.


“Аяа, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та аугаа хүч чадлаараа болон сунгасан мутраараа тэнгэрс ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш.


Хааны гарын түшмэл, Бурханы хүнд хариулан —Үзэгтүн, ЭЗЭН тэнгэрт цонхнууд гаргасан ч ийм юм байж болно гэж үү? гэжээ. Тэгэхэд Елиша —Үзэгтүн, чи үүнийг нүдээрээ үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлэв.


ЭЗЭНд дэндүү хэцүү юм байна уу? Би тогтсон цагт чам дээр эргэж ирнэ. Зохих цагтаа Сара хүүтэй болно гэв.


Энэ нь ЭЗЭНээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай.


Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite