Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 8:21 - Ариун Библи 2013

21 Нэгийнх нь оршин суугчид нөгөөдөө очиж «ЭЗЭНий тааллыг гуйхаар, түг түмдийн ЭЗЭНийг хайхаар бүгд хамт явцгаая. Би бас явна» гэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Нэгийнх нь оршин суугчид нөгөөдөө очиж «ЭЗЭНий тааллыг гуйхаар, түмэн цэргийн ЭЗЭНийг хайхаар бүгд хамт явцгаая. Би бас явна» гэнэ.

Gade chapit la Kopi




Зехариа 8:21
10 Referans Kwoze  

Бетелийнхэн ЭЗЭНий тааллыг эрэхээр Шарезер, Регем-мелех нарыг хүмүүсийнх нь хамт илгээв.


Тиймээс таньж мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Үүр цайх нь баттай лугаа адил Түүний ирэх нь гарцаагүй. Бороо мэт, газар дэлхийг услах хаврын бороо мэт Тэр бидэнд ирнэ.


Түүний захиргаа бүх газарт буй Түүний бүх бүтээл ээ, ЭЗЭНийг магтагтун. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.


Асар олон ард түмэн, хүчирхэг үндэстнүүд Иерусалимд түг түмдийн ЭЗЭНийг хайхаар, ЭЗЭНий тааллыг гуйхаар ирнэ.”


Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрхээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нядлах тахил тахихаар тэднийг даган Иерусалимд ирцгээв.


Олон ард түмэн ирээд “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.


Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд «Босоцгоо, Сион өөд Бурхан ЭЗЭНдээ очицгооё» гэж хашхирах өдөр ирнэ”


хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав.


Swiv nou:

Piblisite


Piblisite