6 Идэж уух үедээ чи өөрийнхөө төлөө идэж, чи өөрийнхөө төлөө уудаггүй гэж үү?
6 Идэж, уух үедээ чи өөрийнхөө төлөө идэж, чи өөрийнхөө төлөө уудаггүй гэж үү?
Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий.
Миний өргөл тахилд Тэд махыг тахиж, түүнийгээ иддэг. Гэвч ЭЗЭН үүнийг нь эс таална. Одоо Тэр хилэнцийг нь санаж, Нүглийнх нь төлөө тэднийг шийтгэнэ. Тэд Египет уруу буцах болно.
Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.
Тэд ЭЗЭНд дарс цутгахгүй Тахилууд нь Түүнд таалагдахгүй. Талх нь гашуудагсдын талх мэт агаад, Түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно. Учир нь тэдний талх зөвхөн амин хувийнх нь бөгөөд ЭЗЭНий өргөөнд орохгүй.
тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав. Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөв. Түүнийг ЭЗЭНий жонон болгон тосолж, Задокийг тахилчаар томилжээ.
Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.
Тэгээд чи сэтгэлдээ хүссэн зүйлээ, үхэр, хонь, дарс, сархад юмуу аль сэтгэлдээ хүссэн зүйлээ мөнгөөрөө худалдаж ав! Чи болон танай гэр бүлийнхэн тэнд ЭЗЭН Бурханыхаа өмнө хооллож, хөөрөн баясагтун!
Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, Бурхан ЭЗЭНийхээ ивээсэн, гарынхаа ажил үйл бүрийн төлөө гэр хотлоороо баясаж цэнгэцгээ.
Чи шатаалт тахилынхаа бог малыг Надад авчраагүй, Нядлах тахилаараа Намайг хүндэтгээгүй. Би чамайг идээн өргөлөөр дарамтлаагүй, Утлагаар зүдрээгээгүй.
«Мацаг барихыг маань яагаад Та хараагүй юм бэ? Бид номхон даруу болж байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, мацаг барих өдрөө та нар таалал сонирхолдоо үйлчилж, Хамаг ажилчдаа мөлждөг.
Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. “Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү?
Иерусалим оршин суугчидтай байж, эргэн тойрных нь хотууд хөгжин цэцэглэж, Негев ба уулсын бэлээр ч хүн амьтантай байх үед эртний эш үзүүлэгчдээр ЭЗЭНий тунхагласан үгс нь эдгээр биш гэж үү?” гэв.