Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 6:1 - Ариун Библи 2013

1 Би дахин нүдээ өргөн харвал, хоёр уулын хоорондоос дөрвөн тэрэг урагш гарч ирэх нь үзэгдэв. Уулс нь хүрэл уулс аж.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Би дахин нүдээ өргөн харвал, хоёр уулын хоорондоос дөрвөн тэрэг урагш гарч ирсэн нь үзэгдэв. Уулс нь хүрэл уулс аж.

Gade chapit la Kopi




Зехариа 6:1
22 Referans Kwoze  

Хугарсан эвэр болон оронд нь ургасан дөрвөн эвэр бол тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлалыг төлөөлж байна.


Бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Христэд өвлөгч болсон.


Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоосон шийдвэр бүхэн тань биелэгдэхийн тулд билээ.


тэнгэрэлч надад хариулан —Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний өмнөх байрнаас гарч буй тэнгэрийн дөрвөн салхи юм.


Тэгээд би дахин нүдээ өргөн харвал, үзэгтүн, нисэж буй хуйлмал ном байлаа.


Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Гэвч хожуулыг нь үндэстэй нь хамт газарт үлдээ. Харин түүнийг төмөр ба хүрлэн татлагаар баглаж, Хээрийн өвсөн дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, Араатнуудтай хамт газрын өвсөн дунд байг.


Өдрүүд эхлэхээс авахуулан Би Тэр юм. Мутраас минь аварч чадах хэн ч байхгүй. Би үйлдвэл хэн буцааж чадах вэ?”


ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн ухаан, бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер үгүй.


Таны зөвт байдал Бурханы уулстай адил, Таны шүүх их оёоргүй гүний адил ЭЗЭН, Та хүнийг бас амьтныг хамгаалдаг


ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд, Зүрхнийх нь санаа Үеийн үед.


Хэрэв Тэрээр дуугүй байх аваас Хэн Түүнийг буруушааж чадах вэ? Хэрэв Тэр нүүрээ нуух аваас Хүн ч бай үндэстэн ч бай, Хэн Түүнийг харах вэ?


Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо Үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө Өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад Өндөр алдрын суудлыг тэдэнд Тэр өвлүүлэхийн тулд бус уу. Газар дэлхийн тулгуур багана нь ЭЗЭНийх тул Гагц үүнийхээ дээр ЭЗЭН ертөнцийг тэгнэжээ.


Бидний Эзэн Христ Есүсийн дотор үйлдсэн мөнхийн зорилгын дагуу Тэр ингэсэн ажээ.


Тэгээд Елиша залбиран —Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галан морьд, тэргээр дүүрсэн байв.


Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар Хуй салхи мэт тэрэгнүүдтэйгээ Гал дотор ЭЗЭН ирэх болно.


Үзэгтүн, Тэрээр үүл мэт дээш гарчээ. Тэрэгнүүд нь хуй салхи мэт, Морьд нь бүргэдээс илүү хурдан. Золгүй еэ! Бид сүйрэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite