Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 5:3 - Ариун Библи 2013

3 Тэр надад —Тэр бол бүхий л газрын гадаргуу дээгүүр урагшлагч хараал юм. Хуйлмал номын нэг тал дээр нь бичигдсэний дагуу хулгай хийдэг хүн бүр таслагдана. Нөгөө тал дээр нь бичигдсэний дагуу тангараг тавьдаг хүн бүр таслагдана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэр надад —Тэр бол бүхий л газрын гадаргуу дээгүүр урагшлагч хараал юм. Хулгай хийдэг хүн бүр хуйлмал номын нэг тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдаж, тангараг тавьдаг хүн бүр нөгөө тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдана.

Gade chapit la Kopi




Зехариа 5:3
42 Referans Kwoze  

Чи бүү хулгайл.


Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд ЭЗЭНий нэрээр тангараглаж, Израилийн Бурханыг дууддаг боловч Үнэн зөв дор байдаггүй. Израиль хэмээх нэрээр дуудагдсан Иаковын гэр ээ! Үүнийг сонс!


Тиймээс Би ариун газрын тэргүүлэгчдийг бузарлаж, Иаковыг зүхэлд, Израилийг доромжлолд өгөв.”


Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв.


Харин юуны өмнө, ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын “за нь за”, “үгүй нь үгүй” байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм.


Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ. Эс бөгөөс Би ирж, энэ нутгийг хараалаар цохино.”


Би үүнийг урагшлуулна гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад —Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.


Би энэ өргөөг Шило шиг болгож, энэ хотыг ч Би дэлхийн бүх үндэстэнд хараал болгоно”» гэж хэл гэв.


Тэд хэдийгээр «ЭЗЭН амьд!» гэдэг ч Үнэндээ тэд хуурамчаар тангарагладаг.


Миний нэрээр хуурамчаар бүү тангарагла, Бурханыхаа нэрийг ч бүү гутаа. Би ЭЗЭН.


Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.


Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


Хууль нь зөв хүнд бус, харин хуульгүй, тэрслүү, сүсэг бишрэлгүй, нүгэлтнүүд, ариун бус болон бузар, эцэг эхээ хороогчид, алуурчид,


Хулгайлсан нь цаашид бүү хулгайл. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэн, зүдэж зүтгэ.


Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно.


Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Мөн та нарын нэг нь ч нөгөөгийнхөө эсрэг зүрхэндээ хорон мууг бүү төлөвлө. Худал андгайд бүү дурла. Энэ бүхэн нь Миний үзэн яддаг зүйлс юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Энд хараал, заль мэх, аллага, Хулгай, садар самуун тархаж, Цус урсгалт нь цус урсгалтыг дагана.


Хамаг Израиль хууль зааврыг тань зөрчин явж, дуу хоолойг тань дагалгүй эргэн холдсон. Тиймээс бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн учир Бурханы зарц Мосегийн хуульд бичигдсэн тангараг ба хараал бидний дээр буужээ.


Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв. Учир нь энэ нутаг хараалаас болж гашууднам. Хээрийн бэлчээрүүд ганджээ. Тэдний зам бас буруу муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.


Та нар хулгай хийж, алж, завхайран хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад,


Эс тэгвэл би хангалттай дүүрнийг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Няцаж буцах вий, Эсвэл ядууран хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлах вий.


Хулгайчтай хуваалцагч болбоос амиа үзэн ядаж буй хэрэг Хараал зүхлийг сонссон ч тэрээр мэдүүлгэ эс өгнө.


Буруутын гэр дээр ЭЗЭНий хараал буух Зөвтийн оромжин дээр Түүний ерөөл орших.


Та нар хулгай бүү хий, бүү залилан мэхэл, бие биенээ бүү хуур.


Гэвч тэд зөвийг хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд цайзууддаа хүчирхийлэл ба сүйрлийг нөөцөлжээ”


Харин бидний хийх зүйл бол тэдэнд өргөсөн тангаргаасаа няцсанаас болж бидэн дээр уур хилэн буухгүйн тулд бид тэднийг амьд үлдээнэ гэв.


Тэгээд намайг харахад, үзэгтүн, миний зүг мутар сунгагдан түүний дотор нэгэн хуйлмал ном байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite