Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 4:7 - Ариун Библи 2013

7 “Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал газар болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 “Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв.

Gade chapit la Kopi




Зехариа 4:7
38 Referans Kwoze  

“Бүхий л дэлхийг устгадаг Устгагч уул аа, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний эсрэг мутраа сунгаж, Чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн Чамайг шатсан уул болгоно.


Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг мэдэх болно.


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүнээр тохоогдон, Толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана.


Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов.


Уулс хуц мэт Толгод хонины хурга мэт цовхчсон.


Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт, харин үл итгэгчдэд “Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов”


Тэр бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм.


Үзэгтүн, Би чамайг шүдтэй, Шинэ, хурц бутлагч зэвсэг болгоно. Чи уулсыг бутлан нунтаглаж, Толгодыг сүрэл мэт болгоно.


Уулс аа, юунд та нар хуц мэт, Толгод оо, юунд хурга мэт цовхчив оо?


Хэрэв энэ нь нигүүлслээр юм бол цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нигүүлсэл нь нигүүлсэл биш болно.


Түүний дор уулс нь хайлж, Хөндий талууд хуваагдан Галын дэргэдэх лааны тос мэт Хясаанаас цутгах ус мэт болно.


Тиймээс Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэгэн чулууг, Шалгагдсан, үнэт, бат суурилуулсан суурийн булан чулууг тавина. Түүнд итгэгч нь үл тэвдэнэ.


Арал бүр зугтаж, уулс эс олдов.


Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.


Есүс тэднийг хараад —Тэгвэл “Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болов” гэж бичигдсэн нь ямар учиртай вэ?


Гуу жалга бүр дүүрч, Уул, толгод бүр намсаж, Тахир нь шулуун болж, Энхэл донхол зам тэгшрэх бөгөөд


Есүс тэдэнд —“Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Бичвэрээс огт уншаагүй юу?


баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “Түг түмдийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


Та нар “Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ.


Есүс тэдэнд хариулан —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж, тэнгист хаягд” гэж хэлэхэд л энэ нь биелэх болно.


Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, Эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.


Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавихад, Израилийн хаан Давидын заавар ёсоор ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмрөгөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.


Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй.


Мөн ЭЗЭНий үг надад ирж айлдсан нь —


Swiv nou:

Piblisite


Piblisite