Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 3:7 - Ариун Библи 2013

7 Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Хэрэв чи Миний замаар алхаж, Миний үйлчлэлийг гүйцэтгэвэл чи мөн Миний гэрийг захирч, мөн Миний шүүхийг хариуцах болно. Энд зогсогчдын дунд чөлөөтэй орох эрхийг Би чамд соёрхоно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Хэрэв чи Миний замаар алхаж, Миний үйлчлэлийг гүйцэтгэвэл чи мөн Миний гэрийг захирч, мөн Миний шүүхийг хариуцах болно. Энд зогсогчдын дунд чөлөөтэй орох эрхийг Би чамд соёрхоно.

Gade chapit la Kopi




Зехариа 3:7
30 Referans Kwoze  

Учир нь Абрахам Миний дуу хоолойг сонсон дуулгавартай дагаж, Миний журам заавар, Миний тушаал, Миний зарлиг болон Миний хуулийг сахисан билээ гэв.


Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү сүр жавхлант сэнтийдээ залран бүх юм шинэчлэгдэхүйд, Намайг дагасан та нар ч мөн арван хоёр сэнтийд залран Израилийн арван хоёр овгийг шүүх болно.


Та нар үхэхгүйн тулд уулзалтын майхны үүдэнд долоо хоногийн турш өдөржин шөнөжин байж, ЭЗЭНий өгөх үүргийг сахигтун. Учир нь би ийм тушаал авсан гэлээ.


Би ялж, Эцэгийнхээ хамт сэнтийд нь заларсны адил Надтай хамт сэнтийд минь залрахыг ялагчид соёрхоно.


Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна.


Та нар Миний хаанчлалд ширээнд минь идэж уун, сэнтийд залран, Израилийн арван хоёр овгийг шүүх болно.


тэнгэрэлч надад хариулан —Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний өмнөх байрнаас гарч буй тэнгэрийн дөрвөн салхи юм.


Тэгээд тэр —Эдгээр нь бүх л газар дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.


Израилийн хөвгүүдийг төөрөх үед левичүүдийн төөрсөн шиг төөрч явалгүй, Миний үүргийг сахисан Задокийн хөвгүүдийн ариусгагдсан тахилч нарт үүнийг зориул.


Мөн уулзалтын майхан, ариун газар болон ЭЗЭНий өргөөний үйлчлэлд буй Аароны хөвгүүд, тэдний ах дүүсийн үйлчлэлийг сахин хамгаалах байв.


Чи юу ч хийсэн, хаа ч явсан бүх зүйлд мэргэн ухаантай байхын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий зааврыг дагаж, ингэхдээ замаар нь алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний зарлиг, тушаал, тогтоол болон гэрчлэлийг сахигтун.


Та нар ариун зүйлсийн минь үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг тавив.»


Тэгтэл Мосе, Ааронд “Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж, бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно” гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.


Хэрэв чи Давид эцгийнхээ явсан шиг Миний тогтоол, тушаалуудыг сахин, Миний замаар явбал Би чиний өдөр хоногуудыг уртасгана гэж айлдлаа.


Харин хураагчид нь түүнийг идэж, ЭЗЭНийг магтана. Цуглуулагчид нь түүнийг ариун газрын минь Хашаан дотор ууна.”


ЭЗЭНий тэнгэрэлч, Иошуад бат сануулан —


Алс холын хүмүүс ирж ЭЗЭНий сүмийг босгоно. Намайг та нар уруу түг түмдийн ЭЗЭН илгээснийг та нар мэдэх болно. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг нэн дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite