Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 3:1 - Ариун Библи 2013

1 Дараа нь тэр надад ЭЗЭНий тэнгэрэлчийн өмнө зогсож буй тэргүүн тахилч Иошуаг болон түүнийг буруутгахаар баруун гар талд нь зогсож буй Сатаныг үзүүлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Дараа нь тэр надад ЭЗЭНий тэнгэр элчийн өмнө зогсож буй тэргүүн тахилч Иошуаг болон түүнийг буруутгахаар баруун гар талд нь зогсож буй Сатаныг үзүүлэв.

Gade chapit la Kopi




Зехариа 3:1
36 Referans Kwoze  

Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.


Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг буудай мэт шигшихийн тулд Сатан зөвшөөрөл гуйсан.


Буруутыг түүний дээр томилж, Сөргөлдөгчийг баруун гар талд нь зогсоогтун.


Харин Хүний Хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв.


“Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Дариус хааны хоёр дахь оны зургадугаар сарын эхний өдөр Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж, айлдав.


Дараа нь Сатан, Израилийн эсрэг зогсоод, Израилийн хүн амыг тоолуулахаар Давидыг турхирав.


Мөнгө, алт авч титэм урлаад Иехозадакийн хөвгүүн, тэргүүн тахилч Иошуагийн толгойд өмсгөгтүн.


Одоо сонсогтун. Тэргүүн тахилч Иошуа чи болон чиний өмнө сууж буй найз нар чинь, үнэхээр тэд бол бэлгэдэл болох хүмүүс юм. Үзэгтүн, Мөчир болох Өөрийн зарцыг Би авчрах гэж байна.


Гэвч одоо Зеруббабел аа, тууштай байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа мөн тууштай байгтун. Энэ газрын ард түмэн та нар бүгдээрээ тууштай байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Би та нартай хамт байгаа учраас ажиллагтун” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглав.


Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа нар үлдсэн бүх ард түмнийхээ хамт Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолой ба Түүний илгээсэн эш үзүүлэгч Хаггаин үгийг дуулгавартай дагав. Ард түмэн ЭЗЭНээс эмээж байлаа.


Хөвгүүд минь ээ, одоо бүү хайхрамжгүй бай! Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө өмнө зогсоож, Өөртөө үйлчлүүлэхээр сонгосон билээ. Та нар түүний үйлчлэгчид болж, түүнд утлага өргө гэв.


Намайг элдэв гай зовлонгоос зольсон тэнгэрэлч Энэ хүүхдүүдийг ерөөж, Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж Газар дэлхий дээр өнөр өтгөн болох болтугай! гэв.


Үзэгтүн, надтай ярилцаж байсан өнөөх тэнгэрэлч явахад, өөр нэг тэнгэрэлч түүнтэй уулзахаар ирж,


Надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хандан би —Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад —Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав.


надтай ярилцаж байсан мөнөөх тэнгэрэлчид ЭЗЭН сайн үг, тааламжит үгсээр хариулав.


Би —Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэрэлч надад —Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв.


Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явахад ариун газрын минь үүргийг сахисан Левийн тахилч, Задокийн хөвгүүд Надад үйлчлэхээр Надад ойртох бөгөөд тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох болой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Гэсэн ч тэд өргөөний дааман хаалганд харуул, өргөөнд үйлчлэгч болж ариун газарт минь үйлчилнэ. Тэд ард түмний төлөө шатаалт тахил, нядлах тахилыг нядалж, ард түмэнд үйлчлэхээр тэдний өмнө тэд зогсоно.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв чи буцаж ирвэл, Би чамайг сэргээх болно. Чи Миний өмнө зогсох болно. Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал, Чи Миний төлөө яригч болно. Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй, Харин чиний хувьд Чи тэдэн уруу эргэж болохгүй.


Тиймээс л тэднийг устгана гэж Тэр айлдсан юм. Тэднийг устгах уур хилэнг нь эргүүлэхээр Түүний сонгосон хүн Мосе өмнө нь Цөмөрхий дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэх байсан.


Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэдэнтэй хамт байж, тэднийг дэмжив.


Бет-шемешийн хүмүүс —Энэ ариун Бурхан ЭЗЭНий өмнө хэн зогсож чадах вэ? Тэр биднээс өөр хэн уруу одох билээ? гэцгээв.


Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун.


Тэр үед ЭЗЭН, Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.


Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд


Харь эхнэр авсан тахилч нарын хөвгүүдийн дотор Иозадакийн хүү Иешуагийн хөвгүүдээс болон түүний ах дүү нараас Маасеиа, Елиезер, Иариб, Гедалиа нар байв.


Тэгээд тэр —Эдгээр нь бүх л газар дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.


Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум, Баана нартай хамт эдгээр нь ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо нь


Swiv nou:

Piblisite


Piblisite